| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00321/И |
| Дугаар | 103/ШШ2025/00285 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2025/00285
| 2025 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 103/ШШ2025/00285 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороонд байрлах, Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн хүсэлттэй,
Гуравдагч этгээд: 000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 00 настай, эрэгтэй, боловсролгүй, ам бүл , ээж, эгч, дүүгийн хамт Багануур дүүргийн 0 дүгээр хороо, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух, ******* овгийн ******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , цагдаагийн ахлах дэслэгч *******
Гуравдагч этгээд: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс ******* овгийн ******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* нь гэмт хэрэг зөрчил үйлдэж болзошгүй, өөрт болон бусдад аюул учруулах эрсдэл үүсгэж байгаа тул архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд ******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай ах намайг зодсон, би гэртээ харьж усанд ормоор байна. Би гадуур явдаг ч гэсэн бааж шээж байгаагүй, архи уудаг нь миний буруу. Урьд нь архины эмчилгээнд явж байсан. Одоо явмааргүй байна гэв.
Хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс нь шүүхэд: Багануур дүүргийн 0 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн цагдаагийн ахлах дэслэгч *******ын илтгэх хуудас, иргэн ******* хүсэлт Согтуурах, мансуурах, донтой эсэхийг тогтоосон эмнэлгийн комиссын дүгнэлт, асап сангийн мэдээлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс *******ийг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар Цагдаагийн байгууллага нь *******ийг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
******* өмнө нь архины албадан эмчилгээнд хамрагдаж байсан, тэрээр өөрөө сайн дурын үндсэн дээр энэ төрлийн эмчилгээнд хамрагдах хүсэлтээ гаргаагүй, өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, гудамж талбай олон нийтийн газар биеэ зохисгүй авч явж байгаа нь баримтаар тогтоогдсон.
Иймд цагдаагийн хэлтсээс ирүүлсэн хүсэлт нотлох баримтуудыг харгалзан *******ийг архины албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт Батсайханы Мягмардоржийг албадан эмчилгээнд хамруулсугай.
2. Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт зааснаар *******ийг албадан эмчилгээний газарт хүргэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт зааснаар *******ийг албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг цагдаагийн ахлах дэслэгч *******ал үүрэг болгосугай.
4. Хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО