| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00138/И |
| Дугаар | 103/ШШ2025/00286 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2025/00286
| 2025 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 103/ШШ2025/00286 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Наран хороололд байрлах Багануур дүүргийн Прокурорын газар,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Рашаантын 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух, Боржигин овогт *******гийн Энхзаяа /РД:.....163/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 318.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Багануур дүүргийн Прокурорын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Аж ахуй, бичил бизнес, эрхлэгчдэд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгт хамрагдсан Н.......63 регистерийн дугаартай ******* овогтой Энхзаяа нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг Багануур дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэстэй байгуулан 1.000.000 төгрөгийн дэмжлэг авч, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 2019 оны11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нийт 24 сарын хугацаатай зээл авсан байна.Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 682.000 төгрөгийн эргэн төлөлт хийж, үлдэгдэл 318.000 төгрөгийг төлбөр төлөх хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй байна.Иймд ******* 318.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* би хариуцагч ******* доорх үндэслэлээр эвлэрэн хэлэлцэж байна.Үүнд: Хариуцагч ******* нь 318.000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сард 118.000 төгрөг төлж, үлдэх 200.000 төгрөгийг 5 дугаар сард багтааж төлөхөөр эвлэрэн хэлэлцлээ гэжээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Багануур дүүргийн прокурорын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч *******гийн Энхзаяад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 318.000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч ******* нь 4 дүгээр сард 118.000 төгрөг, 5 дугаар сард 200.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлөх 10.190 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 5.095 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО