Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2025/00291

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2025/00291

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Сэнтрал тауэрын, 00 тоотод байрлах, Омни капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Хужиртын 00 тоотод оршин суух ******* зээлийн гэрээний үүрэгт 287.182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 2..0 тоот зээлийн гэрээ байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2 сарын хугаатай 5.5 хувийн хүүтэй z000439979 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 146.212 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн z0...2 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 140.970 төгрөг, нийт үндсэн зээл 234.463 төгрөг, нийт хүү 52.713 төгрөг, нийт 287.182 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой Нарангэрэл нь Омни капитал банк санхүүгээс зээл авсан нь үнэн.Уг байгууллагын нэхэмжилж байгаа 287.182 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь 287.182 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Омни капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ын Нарангэрэлд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 287.182 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлага болох 287.182 төгрөгийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлөх 9266 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 4633 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО