Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2025/00292

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2025/00292

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Сөүлийн гудамжны 0 дүгээр байрны 0 давхарт байрлах *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Наран хороолол, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух, ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1.781.750,96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 10...28 тоот онлайн зээлийг тус ББСБ-аас 1 сарын хугацаатай 250.000 төгрөгийг, нэг сарын 4.5 хувийн хүүтэйгээр, 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1...292 тоот онлайн зээлийг ББСБ-аас 1 сарын хугацаатай 250.000 төгрөгийг, сарын 4.479 хувийн хүүтэйгээр зээлсэн. ******* нь онлайн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 500.000 төгрөг, зээлийн хүүнд 862.253,18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 257.497,78 төгрөг, түүнчлэн өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 162.000 төгрөг, нийт 1.781.750,96 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 43.500 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой Арюхан нь Бизнес инвест девелопмент ББСБ-аас 1.781.750 төгрөгийг авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа үнийн дүнг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь 1.781.750 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1.781.750 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлага болох 1.781.750 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.500 төгрөгөөс 21.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 21.750 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******аас 21.750 төгрөгийг тус тус гаргуулж, *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО