Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2025/00244

 

 

 

 

 

 

 

 

2025 03 24 103/ШШ2025/00244

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Багануур дүүрэг, 0 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, ******* ХК-ийн байранд байрлах, Төрийн банк ХК-ийн Багануур салбарын хүсэлттэй

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар ороцвол зохих этгээд болох Г.******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, нарийн бичгийн дарга Б.Долгоржав оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Төрийн банк ХК-ийн Багануур салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Зээлдэгч ******* овогтой ******* нь Төрийн банкны Багануур салбараас 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр MN120034330001866204 тоот зээлийн гэрээгээр нэмэлт 1.600.000 төгрөг авч, нийт 4.065.320,53 төгрөгийн гэрээг цалингийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 14,4 хувийн хүүтэй авсан. Г.******* нь зээл авах үедээ Багануур дүүрэг 0 дугаар хороо ******* 0 дүгээр гудамжны 0 тоот хаягт оршин сууж, Автодрем ХХК-д барменаар ажиллаж байсан. ******* нь 2022 оны 10 дугаар сараас ажлаасаа гарч 2024 оны 07 дугаар сараас хойш зээл хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүрэг зөрчигдөх болсон. 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт зээлийн үлдэгдэл 1.071.708,83 төгрөг байна. Г.*******ын оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагч байгууллагаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, барьцаат зээлийн гэрээ, зээлийн дансны харилцагчийн хуулга, Багануур дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Төрийн банк ХК-ийн Багануур салбар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.******* нь Багануур дүүрэг, 0 дугаар хороо, ******* 0 дүгээр гудамжны 0 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Багануур дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул хариуцагч нь уг хаягтаа оршин суудаггүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул Г.******* эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******ийн ******* /РД: .../-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч Г.******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Бат-Эрдэнэд даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО