Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2025/00304

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2025/00304

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Сентрал тауэрын 00 давхарт байрлах, М банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, 0 тоотод оршин суух, Пунцагийн Баярманлайд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19.711.755 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч ******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулж, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 60....38 тоот зээлийн гэрээгээр 18.520.000 төгрөгийг сарын 1.95 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Тус зээлийн үүргийг 68 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд цахим зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 18.520.000 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1.161.923,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 6.831,76 төгрөг, нотариатын төлбөр 23.000 төгрөг, нийт 19.711.755,21 төгрөгийг *******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* нь М банк ХК-иас зээлийн гэрээгээр 19.711.755 төгрөгийг авсан нь үнэн. Тус байгууллагын нэхэмжилж байгаа 19.711.755 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

М банк ХК нь *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19.711.755 төгрөг гаргуулах тухай нэхэмлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь 19.711.755 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. М банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Пунцагийн Баярманлайд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19.711.755 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлаг болох 19.711.755 төгрөгийг бүхэлд хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256.508 төгрөгөөс 128.254 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 128.254 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******гаас 128.254 төгрөгийг тус тус гаргуулж, М банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО