| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00214/И |
| Дугаар | 103/ШШ2025/00302 |
| Огноо | 2025-04-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 103/ШШ2025/00302
| 2025 оны 04 сарын 15 өдөр | Дугаар 103/ШШ2025/00302 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Гранд плаза цогцолбор, 00 тоотод байрлах Нөмөр кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Рашаантын 00 тоотод оршин суух, *******ын Гантулгат холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3.101.341,08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Нөмөр кредит ББСБ ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:******* 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Numur зээлийн аппликэйшнаар дамжуулан Цахим зээлийн эрх нээн гэрээ байгуулан зээл олгосон.******* нь зээл авснаас хойш нэг л удаа зээлийн эргэн төлөлт хийж, түүнээс хойш огт төлөөгүй бөгөөд манай компаниас холбогдоход төлнө гэж хойшлуулсаар өдийг хүрээд байна.Иймд цахим зээлийн эрх нээх тухай гэрээ байгуулж, Numur зээлийн аппликэйшнаар дамжуулан авсан зээлд нийт 3.101.341,08 төгрөгийг хариуцагч *******ас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой Гантулга нь Нөмөр кредитээс 3.101.341,08 төгрөгийн зээл авсан нь үнэн. Уг байгууллагын нэхэмжилж байгаа мөнгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь 3.101.341,08 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нөмөр кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ын Гантулгат холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3.101.341,08 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлага болох 3.101.341,08 төгрөгийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64.572 төгрөгөөс 32.286 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 32.286 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******ас 32.286 төгрөгийг тус тус гаргуулж, Нөмөр кредит ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО