| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00244/И |
| Дугаар | 103/ШШ2025/00327 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 103/ШШ2025/00327
| 2025 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 103/ШШ2025/00327 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, Сүхбаатарын талбай 0, өөрийн төв байранд байрлах *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Наран хороололын 0 тоотод оршин суух ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10.090.334,15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч ******* Голомт банктай 2023 оны 05 сарын 04-ний өдөр банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 2024 оны 08 сарын 31-ний өдөр 305...912 тоот зээлийн дансыг цахимаар үүсгэж 10.000.000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч ******* нь 305...2912 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 02 сарын 21-ний өдрийн байдлаар 108 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 10.090.334,15 төгрөгийн өр үүсгэж банкыг хохироож байна. Иймд зээлдэгч ******* овогтой ******* Голомт банктай байгуулсан R4....138, 30...912 тоот зээлийн гэрээнүүдийг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 10.090.334,15 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Голомт банканд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* Голомт банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Голомт банкнаас 10.090.334,15 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Уг байгууллагын нэхэмжилж байгаа үнийн дүнг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь 10.090.334,15 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10.090.334,15 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлага болох 10.090.334,15 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176.396 төгрөгөөс 88.198 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 88.198 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ******* 88.198 төгрөгийг тус тус гаргуулж, *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО