| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00344/И |
| Дугаар | 103/ШШ2025/00328 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 103/ШШ2025/00328
| 2025 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 103/ШШ2025/00328 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Сентрал тауэрын 0 давхарт байрлах *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Хилчингийн 0 тоотод оршин суух, *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21.155.046 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч ******* Отгонбаатар нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-06-17-нд 6000211266 тоот цахим зээлийн гэрээ байгуулж 24.390.000 төгрөгийн зээлийг сарын 1.7 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгчтэй байгуулсан 60...1266 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 79 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 600..266 тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2026 оны 11 сарын 30-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрэний үүргээ биелүүлээгүй. Иймд цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 60...266 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 20.198.695,8 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 906.334,60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 27.015,80 төгрөг, нотариатын төлбөрт 23.000 төгрөг, нийт 21.155.046,22 төгрөгийг зээлдэгч *******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Отгонбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой Отгонбаатар М банкнаас ирсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа 21.155.046 төгрөгийг зээлээр авсан нь үнэн. Уг үнийн дүнг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
******* нь Д.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21.155.046 төгрөг гаргуулах тухай нэхэмлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Отгонбаатар нь 21.155.046 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21.155.046 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Отгонбаатар 21.155.046 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263.725 төгрөгөөс 131.862 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 131.862 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Д.******* 131.862 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО