| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00367/И |
| Дугаар | 103/ШШ2025/00329 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 103/ШШ2025/00329
| 2025 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 103/ШШ2025/00329 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, Сүхбаатарын талбай 0, өөрийн төв байранд байрлах Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Галуутын 00 тоотод оршин суух ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8.431.333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* овогтой ******* нь 2024 оны 06 дугаар сарын 11-ны өдөр Голомт банктай ЗГ1...181 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 9.380.000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 7.987.188,99 төгрөг, зээлийн хүү 437.599,48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.544,86 төгрөг, нийт 8.431.333,33 төгрөгийг ******* овогтой *******гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.******* нь Голомт банкнаас 8.431.333 төгрөгийг зээлсэн нь үнэн. Уг байгууллагын нэхэмжилж байгаа мөнгийг төлөхөө зөвшөөрч байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь 8.431.333 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8.431.333 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлага болох 8.431.333 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149.851 төгрөгөөс 74.925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 74.925 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.*******гаас 74.925 төгрөгийг тус тус гаргуулж, Голомт банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО