| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00358/И |
| Дугаар | 309/ШШ2025/00387 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 309/ШШ2025/00387
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,
Нэхэмжлэгч: “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******гийн *******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 10,857,797.14 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У.******* нь ******* банктай 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ЗГ-R471000774-2024/07/19 тоот Дижитал зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд мөн өдөр 4715134069 тоот цахим зээлийн данс үүсгэж, 10,857,797.14 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч У.******* нь тус зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаандаа төлөөгүй 198 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байна. Иймд У.*******гаас зээлийн гэрээний үүрэгт ...нийт 10,857,797.14 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч У.******* /утас *******/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* банктай 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дижитал зээлийн гэрээ байгуулж зээл авсан. 2024 оны 08 дугаар сарын 01-нд амаржиж хүүхэд асрах чөлөө авснаар зээлийн төлбөрийн хугацаагаа хэтрүүлсэн. Иймд надаас нэхэмжилж буй 10,857,797.14 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Үүссэн өр болох 3,906,507 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны дотор 2,000,000 төгрөгийг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны дотор 1,906,507 төгрөгийг төлж, үлдэх 6,951,290.14 төгрөгийг сар бүрийн 20-ны өдөр 432,000 төгрөгөөр төлж дуусгах боломжтой байна. Ажилдаа орсон тул зээлийн үлдэгдэл төлбөрөө бүрэн барагдуулах болно гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч У.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,857,797.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч У.******* нь “******* банк” ХК-тай 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ЗГ-R471000774 дугаартай Дижитал зээлийн гэрээг байгуулж 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан байх бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, дээрх зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 10,857,797.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч У.******* нь зээлийн гэрээний үүрэгт 10,857,797.14 төгрөгийг нэхэмжлэгч “******* банк” ХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188,674.70 төгрөгийн 50 хувь болох 94,337.35 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 94,337.35 төгрөгийг, хариуцагч У.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 94,337.35 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК /РД: *******/-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ