| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00357/И |
| Дугаар | 309/ШШ2025/00391 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 309/ШШ2025/00391
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,
Нэхэмжлэгч: “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******н *******,
Хариуцагч: *******ын ******* нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 16,631,229.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.*******, М.******* нар нь ******* банктай 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ4705106246 тоот зээлийн гэрээ байгуулж, 4,000,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 12,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 5,780,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 4,000,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээлийг тус тус авсан. Зээлдэгч нар нь тус зээлийн гэрээний үүргийг зөрчиж, эргэн төлөлтийг тасалдуулсан байна. Иймд Н.*******, М.******* нараас зээлийн гэрээний үүрэгт ...нийт 16,631,229.50 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.******* /утас *******, *******/, хариуцагч М.******* /утас *******/ нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.******* миний бие ******* банктай зээлийн гэрээ байгуулж зээл авсан. Миний хамтран зээлдэгчээр аав болох М.******* гарын үсгээ зурсан. Иймд бид зээлийн үлдэгдэл 16,631,229.50 төгрөгийг ******* банкинд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Н.*******, М.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,631,229.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 16,631,229.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.*******, М.******* нар нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Н.*******, М.******* нар нь зээлийн гэрээний үүрэгт 16,631,229.50 төгрөгийг нэхэмжлэгч “******* банк” ХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,106.14 төгрөгийн 50 хувь болох 120,553.07 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 120,553.07 төгрөгийг, хариуцагч Н.*******, М.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 120,553.07 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК /РД: /-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ