Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 309/ШШ2025/00399

 

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,

Нэхэмжлэгч: “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ын *******ад холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 7,721,934 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Э.******* нь “Токи ББСБ” ХХК-тай 2024 оны 09 сарын 07-ны өдөр ЗГ2024090736207 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ байгуулж, IPhone15 Pro Max 256GB маркийн гар утсыг 5,888,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 09 сарын 07-оос 2027 оны 02 сарын 28-н хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 294,500 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Мөн 2024 оны 09 сарын 06-ны өдөр Токи кредит үйлчилгээний гэрээ байгуулж, 497,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохирсон. Хариуцагч нь 2024 оны 09 сарын 30-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй байх тул ЗГ2024090736207, Токи кредит 2169098 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэгт ...нийт 7,721,934 төгрөгийг Э.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.******* /утас *******/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Токи банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч, биеийн байдлаас болж ажлаасаа гарсан хугацаанд зээлээ төлж чадахгүй болсон. Зээл авсан учир нэхэмжилж байгаа 7,721,934 төгрөгийг тус байгууллагад төлөхийг зөвшөөрч байна. 2025 оны 04 дүгээр сарын 25-аас эхлэн сар бүрийн 25-нд төлж барагдуулна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Э.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,721,934 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 7,721,934 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Э.******* нь зээлийн гэрээний үүрэгт 7,721,934 төгрөгийг нэхэмжлэгч “******* ББСБХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,501 төгрөгийн 50 хувь болох 69,250.50 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 69,250.50 төгрөгийг, хариуцагч Э.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 69,250.50 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБХХК /РД: *******/-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ