Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 309/ШШ2025/00400

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,

Нэхэмжлэгч: *******ын *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ы *******д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянаад   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би *******гээр өөрийн гэр болох Хэрлэн сумын 10 дугаар баг, Хивсний 2-9 тоотод байх гэрийнхээ байрны дотоод засал чимэглэлийг хийлгэхээр тохирсон. Ажлын нийт хөлс 4,000,000 төгрөг байсан ба урьдчилгаа мөнгө 1,600,000 төгрөгийг *******гийн ******* тоот дансанд 2024 оны 08 сарын 15-ны өдөр шилжүүлсэн. Гэвч манай гэрийн засварыг огт хийгээгүй. Тиймээс Б.*******гээс 1,600,000 төгрөгөө эргүүлэн авахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч М.******* /утас *******/, хариуцагч Б.******* /утас *******/ нар харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Бид доорх байдлаар эвлэрсэн тул бидний эвлэрлийг баталж, хэргийг шийдвэрлэж өгнө үү. Үүнд:

1. Хариуцагч Б.******* нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,600,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны дотор нэхэмжлэгч М.*******т бүрэн төлж барагдуулах. 

2. Заасан хугацаанд төлбөрийг бүрэн барагдуулаагүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гаргуулахаар тохиролцож эвлэрсэн болно гэжээ.

           Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь тус шүүхэд хариуцагч Б.*******д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.*******, хариуцагч Б.******* нар “...Б.******* нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,600,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны дотор М.*******т бүрэн төлж барагдуулах”-аар эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Б.******* нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,600,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны дотор нэхэмжлэгч М.*******т бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,550 төгрөгийн 50 хувь болох 20,275 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 20,275 төгрөгийг, хариуцагч Б.*******гээс 20,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.******* //-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ