Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 309/ШШ2025/00401

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,

Нэхэмжлэгч: “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ийн *******од хол*******ох,

Зээлийн гэрээний үүрэгт 5,436,886.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.******* нь манай компаниас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 62717 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-59776 дугаартай цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 2,250,000 төгрөгийн зээлийг сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Д.******* нь зээл авсан өдрөөс хойш нийт 691,246 төгрөгийн төлөлт хийсэн. Үүнээс хойш зээл төлөлгүй, эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж, 324 хоног хугацаа хэтрүүлж, нийт 2,452,970.59 төгрөг төлөхөөр байна. 93001-59774 дугаартай цахим зээлийн дэд гэрээг байгуулан 2,750,000 төгрөгийн зээлийг сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Энэхүү зээлийг авсан өдрөөс хойш нийт 1,160,724 төгрөгийн төлөлт хийсэн. Үүнээс хойш зээл төлөлгүй, эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж, хоног хугацаа хэтрүүлж, нийт 1,1160,724 төгрөг төлөхөөр байна. Компанийн зүгээс зээлдэгч Д.*******од гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж байсан боловч одоог хүртэл төлөөгүй байх тул ...нийт 5,436,886.31 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.******* /утас *******/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие тус байгууллагаас 2023 оны 10 сард 2,700,000 төгрөг, 2,250,000 төгрөгийн зээл авсан. Хүү ******* 2023 оны 11 сарын 27-нд авто осолд орж удаан хугацаанд эмчлэгдэж байгаа, дүү Г.Өлзиймаа 2024 оны 08 сард осолд орж Улаанбаатар хотод гэмтлийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаад 2024 оны 08 сарын 10-нд таалал төгссөн зэрэг хувийн асуудлуудаас шалтгаалж 2024 оны 02 дугаар сараас зээлээ хугацаанд нь төлж чадсангүй. Би энэ талаараа тухайн байгууллагын ажилтанд бичгээр тайлбар гаргаж өгч байсан. Гэвч тухайн зээлийг 2025 оны 10 сар хүртэл бүрэн төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагын дүн болох 5,436,886.31 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Д.*******од хол*******уулан зээлийн гэрээний үүрэгт 5,436,886.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 5,436,886.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Д.******* нь зээлийн гэрээний үүрэгт 5,436,886.31 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,940.18 төгрөгийн 50 хувь болох 50,970.09 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 50,970.09 төгрөгийг, хариуцагч Д.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 50,970.09 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК /РД: *******/-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ