Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 309/ШШ2025/00407

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,

Нэхэмжлэгч: “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ын *******эд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 5,824,163.07 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.******* нь ******* банктай 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ЗГ6105124578 дугаартай зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч М.******* нь тус зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаандаа төлөхгүй банкийг хохироож, мөн зээл төлөх хугацаа дуусгавар болсон байна. Иймд М.*******ээс зээлийн гэрээний үүрэгт ...нийт 5,824,163.07 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.******* /утас *******/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.******* нь ******* банкинд 5,824,163.07 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа болно. Маргах зүйлгүй гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч М.*******эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,824,163.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч М.******* нь “******* банк” ХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 6105124578 дугаартай Зээл болон барьцааны гэрээг байгуулж 15,000,000 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан байх бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, дээрх зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 5,824,163.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч М.******* нь зээлийн гэрээний үүрэгт 5,824,163.07 төгрөгийг нэхэмжлэгч “******* банк” ХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,136,61 төгрөгийн 50 хувь болох 54,068.30 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 54,068.30 төгрөгийг, хариуцагч М.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 54,068.30 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК /РД: *******/-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ