| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00504/И |
| Дугаар | 309/ШШ2025/00408 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 309/ШШ2025/00408
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,
Нэхэмжлэгч: “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ын *******д холбогдох,
1,538,438 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.******* нь 2022 оны 08 сарын 24-нйи өдөр ******* ******* аппликейшнээр дамжуулан худалдан авалтын төлбөрийг хуваан төлөх үйлчилгээ авах хүсэл зоригоор үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн. Ингээд 2022 оны 09 сарын 29-ний өдөр 1,161,000 төгрөгийн 286662 дугаартай худалдан авалтыг хийж төлбөрөө 4 хувааж, 45 хоногийн хугацаанд төлөхөөр, эхний төлөлт 290,250 төгрөгийг төлсөн. Төлөх эцсийн хугацаа 2022 оны 11 сарын 13-ны өдөр байсан боловч гэрээний үүргээ зөрчиж, үлдэгдэл төлбөр нийт 1,306,125 төгрөгийг төлөөгүй байна. Мөн 2022 оны 10 сарын 10-ны өдөр 206,500 төгрөгийн 297498 дугаартай худалдан авалтыг хийж, төлбөрөө 4 хувааж 45 хоногийн хугацаанд төлөхөөр, эхний төлөлт 51,625 төгрөгийг төлсөн. Төлөх эцсийн хугацаа 2022 оны 11 сарын 24-ний өдөр байсан боловч гэрээний үүргээ зөрчиж, үлдэгдэл төлбөр нийт 232,312.50 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Ч.*******аас 286662, 297498 тоот худалдан авалтын төлбөрт нийт 1,538,438 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.******* /утас *******/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “******* *******”-ээс худалдан авалт хийсэн нь үнэн. Тиймээс 1,538,438 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Ч.*******д холбогдуулан 1,538,438 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн 1,538,438 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ч.******* нь 1,538,438 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,565 төгрөгийн 50 хувь болох 19,782.50 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 19,782.50 төгрөгийг, хариуцагч Ч.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 19,782.50 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК /РД: *******/-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ