| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/0200/Э |
| Дугаар | 243 |
| Огноо | 2018-02-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Алтансүх, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,
улсын яллагч Ч.Алтансүх,
шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Э холбогдох эрүүгийн 2017 2501 1103 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын -ны өдөр аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өмнөговь аймгийн гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Д.Э , /РД:КЮ67031714/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Д.Э нь согтуугаар 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 120-32 тоотод хамтран амьдарч байсан О үл ялих зүйлээр шалтаглан, хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Цагаан сарын шинийн нэгний өдөр би хамтран амьдрагчтайгаа хамт шинэлсэн. Тэр өдөр хоёр хүүхэд нь ирж золгоод явсан. Хүү нь авгай, хоёр хүүхэдтэйгээ, охин нь найз залуутайгаа ирсэн. Тэгээд бид хоёр зурагт үзээд байж байхад Далантай гараад ирэхээр нь Далантай чинь хүүхэд дайрчихаад ганц шуугиад дарагдсан гэнэ лээ, наадхыг чинь харахаар дургүй хүрээд байна сувгаа соль гэсэн. Тэгээд намайг зурагт үзүүлсэнгүй гээд над руу өөрөө агсарч эхэлсэн. Би тэр хүнийг зөв зүгээр байхад нь зодсон мэтээр ярьсан байна лээ. Би цагаан сарын шинийн нэгний өдөр, тэгээд бас настай, монгол хүн байж хамтран амьдраад хайрлая гэж бодож байсан хүнээ гэнэт босож ирээд зодох хүн биш. Утсаа би далд хийгээгүй, хажууд нь байсан. Би 2-3 өдөр нүүрэн дээр нь жин тавьж асарсан. Маш их харамссан. Тэгээд нүүр ам чинь ийм болсон яаж ажилдаа явах юм гээд хэлсэн. Би өөрийнхөө 99534852 гэдэг утсаар цагдаа дуудсан. Тэгээд хувцасаа өмсөөд байж байхад хүү нь орж ирээд “чи миний ээжийг яачав, ийчэв” гээд дайрсан. Чи яавал ч яа, би ээжийгээ ийм болгосон байвал чам шиг байх байсан гэж хэлсэн. Тэгээд цагдаа ирээд явсан. Над руу дайраад тэмдэг авч шидлээд байсан. Мэдүүлэг дээрээ ээжийнд чинь очиж шинэлнэ гэсэн байсан. Аав ээж нь хоёулаа нас барсан. Би хувцасаа өмсөөд гараад явах гэтэл гарч ирээд малгай авч шидсэн. Тэгээд би уурлаад зодсон. Ийм зүйл хийсэндээ гэмшиж байна. Миний үр хүүхэд, өвөг дээдсийг минь хүртэл доромжилсон. Би өөрийгөө барих чадвартай байсан. Би бичлэг хийгээд хадгалсан байсан. Би утсаа түцэнд тавиад алга болгосондоо харамсаж байна. Би одоо болтол тэр хүнийг зодсондоо гэмшиж байна гэв.
Хохирогч О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 27-ны цагаан сарын өдөр хүүхдүүд ирж золгоод явцгаасан. Тэгээд Энхбат гэрт байсан архинаасаа ууж эхэлсэн. Орой 18 цагт том эгч Оюунчимэг эгч дээр очиж золгохоор тохирсон байсан ба би архийг нь гаргах санаатай зурагт үзээд хэвтэцгээж байсан үед 13 цаг болж байсан. Зурагтаар Монголын үндэсний сувгаар Далантай дуулсан чинь Энхбат наадах чинь гэмгүй хүүхэд дайрч алчихаад ялгүй гарсан пиздаа шдээ, үүнийг юуг нь үздэг юм бэ, соль гэж уурласан. Тэгэхээр нь би өөр суваг дээр тавьчихаад хэдэн минутын дараа буцаад үндэсний телевиз дээр тавьсан чинь төв аймгийн мэндчилгээн дээр явж байсан. Тэгэхээр нь би Энхбатад хандаж чи маяглаж байж Өмнөговь аймгийн нэвтрүүлгийг өнгөрөөчиж, Далантай бидэнд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн чинь чи Далантайг өмөөрдөг хэн бэ, хулгайч минь гээд над руу агсарч уурлаад би аав, ээж дээр очиж золгоно гээд ууралхаар нь яв гээд хэлсэн чинь чи намайг хөөлөө гээд гараараа хоолой багалзуурдаад орон дээр дараад авсан, би эсэргүүцээд гар хөлөө тийчлэхдээ Энхбатын энгэр дээр байсан аймгийн начины тэмдгийг нь санаандгүй унагаасан. Үүнийг тухайн үедээ мэдээгүй тэгтэл миний бахархлыг унагаалаа гэж уурлаад нөгөө өрөөнөөс дээл, гутлаа сольж өмсөж орж ирээд орон дээр гуталтайгаа гарч нүүр толгой руу өшиглөж үснээс зулгааж дэвссэн. Хэсэг хугацаанд ухаан балартаад орж гарч байсан, энэ хооронд 2 шил 0.75 литр, 0.5 литрийн архи байсныг бүгдийг нь уугаад дууссан байсан. Намайг нүүр нүдгүй дэвсэж зодсон учраас ямар ч эсэргүүцэх тэнхээ байгаагүй ухаан орж гараад байсан. Ингэж байтал ус хөргөдөг зузаан шилэн савыг над руу шидэж уг шилэн сав хана мөргөж хагараад бутарсан шилнүүд нь нүүрийг зүссэн. Би ухаан балартаад орж гараад байсан учраас Энхбат хүйтэн ус нүүр рүү цацаж сэргээгээд зодоод байсан. Үүдний өрөөнд байдаг жаазтай бурханыг үүдний өрөөнд хэвтэж байхад нүүрэн дээр цохиж хагалсан. Ингээд нүүрээр дүүрэн шил болоод шилийг нь унагаах гээд доошоо хартал ортой хамт хамарч унагаагаад орон дээр гарчаад дээрээс дэвхцээд байсан. Гэмтлийн эмнэлэгт 8 хоног хэвтэж эмчлүүлэхэд ор хоногийн мөнгө нь 49.300 төгрөг, толгойны зураг авахуулахад 80.000 төгрөг, чихний бичлэг хийлгэсэн 15.000 мянган төгрөг, хамар шаруулахад 10 хоног 40.000 мянган төгрөгөөр хийлгэсэн. Бензиний мөнгө 20.000 төгрөг, бусад баримтаар тогтоогдож байгаа нь 934.348 төгрөг болсон. Энэ мөнгөнөөс Д.Э мөнгө аваагүй болно. Байрны мөнгөнд 200 гаран мянган төгрөг өгсөн байх. Нэмж 314.160 төгрөгийн эмчилгээний баримт өгсөн. Өмнө нь 3.418.000 төгрөгийн баримт өгсөн байгаа. Ингээд одоо нийт 3.732.160 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг. /хэргийн 20-23, 83, 150 дугаар хуудас/,
Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шинийн 3-ны өдөр байх 10 цагийн үед эгч Т.А нь над руу залгаад ээжийн хоёр утас нь холбогдохгүй байна. Хамтран амьдрагч Энхбат руу нь ярихаар хөдөө явж байна эсвэл жорлонд бие засаж байна гээд ерөөсөө яриулахгүй нэг л ноотой байна. Чи ойрхон явж байвал ороод үзээдэх гэж хэлсэн. Тухайн үед би кино үйлдвэр дээр явж байсан болохоор Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, 120-32 тоот гэрт явж очоод хаалга нэг удаа тогшиход хаалгыг Энхбат онгойлгоод сонин царай гаргачихсан гадуур хувцасаа өмсчихсөн байсан ба би ээж байгаа юм уу гэж асуухад байгаа гээд том өрөө рүү орсон. Би жижиг өрөө рүү ороход ээжийг орон дээр хэвтүүлчихсэн нүүрэн дээр цустай цагаан алчуур байсан. ...” гэх мэдүүлэг. /хэргийн 86-87 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн ¹3247 дүгнэлтэд “П.О биед тархины баруун талын дух, чамархайн хатуу хальсан доорх бага хэмжээний цусан хураа, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанаа, эрүү, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн өвдөгт өнгөц шарх, дух, уруул, зүүн өвдөгт зулгаралт, уруулд язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, баруун, зүүн бугалга, баруун ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. …хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 30 дугаар хуудас/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн ¹290 дүгнэлтэд “Д.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн хийсэн үйлдлийн учир холбогдлыг ойлгон ухамсарлан өөрийгөө удирдан хянах чадвартай, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ /хэргийн 38-39 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн ¹2009 дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн цамцны баруун мөрний оёдол дагуу 30 мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзралт байна. Цамцны доороосоо 2, 3, 4 дэх товчнууд татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас унаж бэхэлгээний утас үлдсэн байна” гэжээ /хэргийн 41 дүгээр хуудас/,
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 14-19 дүгээр хуудас/,
Өвчний түүх /хэргийн 66-74 дүгээр хуудас/,
Хохирлын баримт /хэргийн 101-106, 122-124, 154-155 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 57 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 56 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Д.Э нь согтуугаар 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 120-32 тоотод хамтран амьдарч байсан О үл ялих зүйлээр шалтаглан, хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Д.Э прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Д.Э холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Д.Э эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тухайн гэмт хэргийг үйлдсэн бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ. Иймд шүүгдэгч Д.Э холбогдох үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Хохирогч нь шүүгдэгчээс 3.418.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүх 2 сарын цалин 1.800.000 төгрөгөөс бусад зардлыг буюу 1.618.000 төгрөгийг Иргэний хуульд зааснаар Д.Э гаргуулж хохирогч О олгож,
Д.Э цагдан хоригдсон 8 хоногийн нэг хоногийг, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч нийт эдлэх ялыг тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.