| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00425/И |
| Дугаар | 309/ШШ2025/00426 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 309/ШШ2025/00426
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Цэрэннорвын *******ын хүсэлттэй
“Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулах тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие *******д 2024 оны 06 сарын 07-нд 10,500,000 төгрөг зээлүүлсэн. Гэтэл ******* нь тохиролцсон хугацаандаа зээл болон хүүг огт төлөөгүйгээр үл барам оршин сууж байсан газраасаа явж, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Түүний хаяг нь тодорхойгүйн улмаас шүүхэд уг асуудлаар нэхэмжлэл гаргах боломжгүй байгаа учир *******ын *******г эрэн сурвалжилж өгнө үү. Тэрээр эрэгтэй, 29 настай, бор царайтай, махлагдуу биетэй, 160 см орчим өндөртэй.
Би *******ын *******д 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 10,500,000 төгрөгийг өдрөөр зээлүүлсэн. Гэтэл хэд хоногийн дараа “зээлсэн мөнгөө сараар хүүг нь тооцуулах хэрэгтэй байна. Ойрын хугацаанд өгөх боломжгүй байна” гэж хэлсэн. Ингээд өдрийн зээлийг нь сараар тооцож авахаар болсон. Гэтэл ******* нь одоог хүртэл зээлсэн мөнгөө өгөхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ******* нь Булган суманд амьдардаг гэсэн боловч тус сумандаа байхгүй, одоо хаана ажиллаж, амьдарч байгаа гэдгийг нь мэдэхгүй байна. Ээжтэй нь холбогдож үзэхэд “мөрийтэй тоглоом тоглоод хамаг эд зүйлээ алдсан, одоо хаана байгаа нь тодорхойгүй байна” гэсэн. *******гийн утасны дугаарын орох ярианы эрх хязгаарлагдсан байсан. ******* нь 30 гаруй насны, 155-160 см орчим өндөртэй, махлаг хүн юм. *******гийн ХААН банк дахь дансны дугаар нь *******, сүүлд холбоо барьсан дугаар нь ******* гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ХААН банк дахь ******* тоот дансны дэлгэрэнгүй хуулга, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 23-ны өдрийн 309/ШЗ2025/00316 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Ц.*******ын иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******д холбогдуулан түүний оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргах зорилготойгоор түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын ******* /ХААН банк дахь дансны дугаар *******/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******г эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Ц.******* /утас: /-д мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ