| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00515/И |
| Дугаар | 309/ШШ2025/00427 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 309/ШШ2025/00427
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: *******гийн *******гийн хүсэлттэй
“Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие *******той 2010 онд танилцан үерхэж, 2011 оноос хамт амьдран, 2013 оны 08 сарын 13-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдарч байх хугацаанд 2011 оны 08 сарын 13-нд хүү ******* мэндэлсэн. Хамт амьдарч байх хугацаанд хардаж сэрдэх, гэр бүлий хүчирхийлэл үйлдэх, намайг хөдөө ажиллаж байхад бага насны хүүхдээ гэрт ганцааранг нь орхиж хоногоор явах зэрэг шалтгаанаар зөрчилдөж 2016 оны 11 дүгээр сараас хамт амьдрахаа больсон. Тэр цагаас одоог хүртэл ямар ч харилцаа холбоогүй байгаа тул ямар утасны дугаартай, хаана амьдарч байгааг нь мэдэхгүй байгаагаас *******т холбогдуулж шүүхэд хандаж чадахгүй байна. Иймд *******ын ******* /*******/-ийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү.
Би Ч.*******той 2016 оноос хойш холбоогүй байна. ******* бид хоёр дундаасаа Улаанбаатар хот, Налайх дүүрэгт орон сууц худалдаж авч байсан бөгөөд одоо тухайн байрыг түрээсэлдэг үгүй, өөрөө байдаг үгүйг нь ч мэдэхгүй байна. ******* ******* гэсэн фэйсбүүк хаягтай байсан. Энэ хаягаа ашигладаг эсэхийг мөн мэдэхгүй байна гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа, зураг зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч С.*******гийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******т холбогдуулан түүний оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргах зорилготойгоор түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******ын ******* /РД: *******/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******ийг эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч С.******* /утас: /-д мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ