Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 309/ШШ2025/00436

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “******* *******” ХХК-д холбогдох,

Нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөрт 9,610,125 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянаад   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Нийгмийн даатгалын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* *******” ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.2, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.2, 21 дүгээр зүйлийн 21.1, 32 дугаар зүйлийн 32.2.1, 32.2.2 дахь заалтуудыг зөрчин 2023 оны 06 дугаар сараас 2024 оны 12 дугаар сарыг дуустал 3 ажилтанд олгосон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дүнгээс тооцсон шимтгэл 6,406,750 төгрөгийг хуульд заасан хугацаанд төлөөгүйн улмаас хуримтлагдсан авлага үүсгээд байна. Тус газрын орлого, шимтгэлийн өр хариуцсан байцаагч нь “******* *******” ХХК-ийн удирдлагад удаа дараа өр авлага барагдуулах чиглэлийг өгч, шат дараатай арга хэмжээ авч ажилласан боловч дээрх шимтгэлийн авлагыг одоог хүртэл барагдуулаагүй байна. Уг зөрчлийн улмаас даатгуулагч иргэн хуульд заасан эрүүл мэндийн тусламж, тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсэхгүйд хүрээд байна. Иймд тус аж ахуйн нэг байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлийн төлөгдөөгүй 6,406,750 төгрөг, алданги 3,203,375 төгрөг, нийт 9,610,125 төгрөгийг барагдуулах арга хэмжээ авч, даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч “******* *******” ХХК-ийн төлөөлөгч ******* /утас *******/ нар 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Бид доорх байдлаар эвлэрсэн тул эвлэрлийг баталж шийдвэрлэж өгнө үү.

1. Нийгмийн даатгалын шимтгэл 6,406,750 төгрөг, алданги 3,203,375 төгрөг нэхэмжилсний үндсэн төлбөр 6,406,750 төгрөгийг хариуцагчаас гаргуулах.

2. Хариуцагч нь нийгмийн даатгалын шимтгэл 6,406,750 төгрөгийг доорхи хуваариар төлөх:

2.1. 2025.05.25-ны дотор 3,203,375 төгрөгийг,

2.2. 2025.06.25-ны дотор 3,203,375 төгрөгийг төлөхөөр тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж шийдвэрлэж өгнө үү.  

3. Нэхэмжлэгч нь алданги 3,203,375 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан болно гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Нийгмийн даатгалын газар нь тус шүүхэд хариуцагч “******* *******” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөрт 9,610,125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч ******* нар “нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 9,610,125 төгрөгөөс алданги 3,203,375 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх төлбөр буюу үндсэн төлбөр 6,406,750 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагч нь нэхэмжилж буй 6,406,750 төгрөгийг хоёр хуваан 2025 оны 06 дугаар сарын 25-ны дотор бүрэн төлж барагдуулах”-аар харилцан тохиролцож, Эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч “******* *******” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөрт 6,406,750 төгрөгийг хоёр хуваан 2025 оны 06 дугаар сарын 25-ны дотор нэхэмжлэгч Дорнод аймгийн Нийгмийн даатгалын газарт бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “******* *******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 58,729 төгрөг /6,406,750 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 117,458 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

  

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Л.БАТЖАРГАЛ