| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00442/И |
| Дугаар | 309/ШШ2025/00437 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 309/ШШ2025/00437
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “******* ******* *******” ХХК-д холбогдох,
Нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөрт 2,534,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Нийгмийн даатгалын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* ******* *******” ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.2, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.2, 21 дүгээр зүйлийн 21.1, 32 дугаар зүйлийн 32.2.1, 32.2.2 дахь заалтуудыг зөрчин 2023 оны 04 дүгээр сараас 2024 оны 04 дүгээр сарыг дуустал 1 ажилтанд олгосон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дүнгээс тооцсон шимтгэл 1,689,600 төгрөгийг хуульд заасан хугацаанд төлөөгүйн улмаас хуримтлагдсан авлага үүсгээд байна. ...Иймд тус аж ахуйн нэг байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлийн төлөгдөөгүй 1,689,600 төгрөг, алданги 844,800 төгрөг, нийт 2,534,400 төгрөгийг барагдуулах арга хэмжээ авч, даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Нийгмийн даатгалын газар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч “******* ******* *******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлж нийгмийн даатгалын санд шимтгэлийн өр төлбөрөө барагдуулж дууссан байна. Иймд нэхэмжлэх өр төлбөргүй болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч “******* ******* *******” ХХК-д холбогдуулан “нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөрт 2,534,400 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Дорнод аймгийн Нийгмийн даатгалын газар нь “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан” гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч “******* ******* *******” ХХК-д холбогдуулан гаргасан “нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөрт 2,534,400 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч “******* ******* *******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 27,750 төгрөг /2,534,400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 55,500 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ