| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00366/И |
| Дугаар | 103/ШШ2025/00330 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 103/ШШ2025/00330
| 2025 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 103/ШШ2025/00330 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Сентрал тауэрын 00 давхарт байрлах М банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 10-1 тоотод оршин суух, Мандахбаярын Төмөрсүхэд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.345.475,61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч М банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 0 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 2.221.022,3 төгрөг, 0 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 107.452,38 төгрөг, нотариатын төлбөрт 17.000 төгрөг, нийт 2.345.475,61 төгрөгийг хариуцагч Мандахбаярын Төмөрсүхээс гаргуулах гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* М банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Уг байгууллагын нэхэмжилж байгаа 2.345.475,61 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь 2.345.475,61 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. М банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Мандахбаярын Төмөрсүхэд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.345.475,61 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлага болох 2.345.475,61 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52.478 төгрөгөөс 26.239 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 26.239 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******ээс 26.239 төгрөгийг тус тус гаргуулж, М банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО