| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00181/И |
| Дугаар | 103/ШШ2025/00331 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 103/ШШ2025/00331
| 2025 оны 04 сарын 21 өдөр | Дугаар 103/ШШ2025/00331 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Хэрлэн худалдааны төвд байрлах Голомт банк ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, 0 тоотод оршин суух ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8.618.195 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн Багануур салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* нь 2024 оны 08 сарын 16-ны өдөр Голомт банктай ЗГ-R001292318- 2024/08/16 тоот дижитал зээлийн гэрээ байгуулан 8.000.000 төгрөгийн дижитал зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч ******* нь ЗГ-R001292318-2024/08/16 тоот дижитал зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 142 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 02-р сарын 04- ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8.618.195,94 төгрөг, мөн 152.842 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн хамт Голомт банканд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* Голомт банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа 8.618.195 төгрөгийг зээлээр авсан нь үнэн, төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь 8,618,195 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Голомт банк ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8.618.195 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 8.618.195 төгрөгийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152.842 төгрөгөөс 76.421 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 76.421 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******аас 76.421 төгрөгийг тус тус гаргуулж, Голомт банк ХК-ийн Багануур салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО