| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00228/И |
| Дугаар | 103/ШШ2025/00333 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 103/ШШ2025/00333
| 2025 оны 04 сарын 21 өдөр | Дугаар 103/ШШ2025/00333 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийн гэрээг батлаж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Шинэ айл төвийн 0 давхарт байрлах, ББТ санхүүгийн нэгдэл ХХК-ийн Баган
уур дүүрэг дэх салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Бага гүнгийн 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух, ******* овогт Сэрээтэрийн Цолмон,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Бага гүнгийн 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух, ******* овогт Төмөрхүүгийн Энхбат нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 8.834.854 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,
Хариуцагч: *******,
Хариуцагч: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ББТ санхүүгийн нэгдэл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: *******, ******* нар 2023 оны 01 дугаар сарын 20-ны өдөр ББТ санхүүгийн нэгдэл ХХК-тай ЗГ1162130105000269 дугаартай зээлийн гэрээ байгуулан 8.500.000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар, зээлийн эргэн төлөлтийг 2023 оны 02 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 01 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, сар бүрийн 25-нд 560,577.41 төгрөгийг төлөхөөр тохиролцож зээл авсан. ББТ санхүүгийн нэгдэл ХХК нь 2023 оны 01 дугаар сарын 20-ны өдөр зээлдэгч *******гийн ХААН банкан дахь 5750357052 тоот дансанд 8.500.000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэтэл зээлдэгч *******, ******* нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн төлөлгүй, өргөдөл гаргах өдрийн байдлаар 339 хоног хугацаа хэтрүүлээд байна. ББТ санхүүгийн нэгдэл ХХК нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй учир хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөр 8.834.854,40 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг 2010 онд үйлдвэрлэсэн, 1992 УАР улсын дугаартай CV4W0501870 арлын дугаартай MITSUBISHI маркийн DELICA-D:5 тээврийн хэрэгслээр хангуулж өгнө үү гэжээ.
Зохигч 2025 оны 4 сарын 21-ний өдрийн эвлэрлийн гэрээндээ: ББТ санхүүгийн нэгдэл ХХК, хариуцагч *******, ******* нар харилцан тохиролцож, дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав.
Нэхэмжлэгч ББТ санхүүгийн нэгдэл ХХК 8.834.854,40 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 7.834.855 төгрөгийг хариуцагч нар нь 2025.05.30-ны өдөр 979.357 төгрөг, 2025.06.30-ны өдөр 979.357 төгрөг, 2025.07.30-ны өдөр 979.357 төгрөг, 2025.08.30-ны өдөр 979.357 төгрөг, 2025.09.30-ны өдөр 979.357 төгрөг, 2025.10.30-ны өдөр 979.357 төгрөг, 2025.11.30-ны өдөр 979.357 төгрөг, 2025.12.30-ны өдөр 979.357 төгрөг тус тус төлөх, хариуцагч нар хугацаандаа зээлээ төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг 19-92 УАР улсын дугаартай, Делика Д5 /Delica-D5/ маркын автомашинаар хангуулахаар тохиролцов гэжээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ББТ санхүүгийн нэгдэл ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8.834.854,40 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч нь 8.834.854,40 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 7.834.855 төгрөгийг хариуцагч нар нь 2025.05.30-ны өдөр 979.357 төгрөг, 2025.06.30-ны өдөр 979.357 төгрөг, 2025.07.30-ны өдөр 979.357 төгрөг, 2025.08.30-ны өдөр 979.357 төгрөг, 2025.09.30-ны өдөр 979.357 төгрөг, 2025.10.30-ны өдөр 979.357 төгрөг, 2025.11.30-ны өдөр 979.357 төгрөг, 2025.12.30-ны өдөр 979.357 төгрөг тус тус төлөхөөр, хариуцагч *******, ******* нар хугацаандаа зээлээ төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг 19-92 УАР улсын дугаартай, Делика Д5 /Delica-D5/ маркын автомашинаар хангуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156.308 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 140.308 төгрөгийг гаргуулж, ББТ санхүүгийн нэгдэл ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.СОЛОНГО