Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00633

Н.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/00396 дугаар шийдвэртэй, Н.С-гийн нэхэмжлэлтэй “Арьс өвчин судлалын үндэсний төв” УТҮГ-т холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 7 206 778 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль, түүний өмгөөлөгч Ц.Эрдэмбилэг, хариуцагчийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.С- 2008 оноос Арьсны өвчин судлалын үндэсний төвд арьс, гоо заслын эмч, поликлиникийн эрхлэгч, клиникийн 3 дугаар тасгийн эрхлэгч, 2020 оноос Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албаны даргаар тус тус ажилласан. Ажилд орсноос хойш эрүүл мэндийн салбарт буюу “АӨСҮТ” УТҮГ-т нийт 12 жил ажилласан.

“АӨСҮТ” УТҮГ-ын захирлын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/246 тоот тушаалаар чанарын албаны даргын албан тушаалаас чөлөөлж, өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар хууль бус тушаал гаргасан. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нээлттэй ажлын байрны зар гаргасан.

Дээрх тушаал гарах үед буюу нэхэмжлэгч 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс мөн сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, мөн сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд эмнэлгийн чөлөөтэй байсан. Гэвч ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.3-т заасны дагуу эмнэлгийн лист болон өвчний чөлөөтэй байх хугацаанд ажлын байрыг хэвээр хадгалах үүргээ зөрчсөн.

“АӨСҮТ” УТҮГ-ын захирал болон хүний нөөцийн албаны менежер нарын зүгээс хууль бус шахалт, дарамт зүй бус нөлөөлөл үзүүлж, ажилтныг аргагүйн эрхэнд өргөдөл бичих нөхцөл байдалд хүргэсэн. Тушаалын үндэслэх хэсэгт өргөдлийг үндэслэн гэж дурдсан боловч бодит байдал дээр ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоо нөлөөлөл бодитой байсан тул өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан хүсэлт биш байсан. Өөрийн хүсэлт зоригийн улмаас өргөдөл бичээгүй болох нь нэхэмжлэгч болон хариуцагч байгууллагын хүний нөөцийн менежер нарын хооронд харилцсан цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдоно.

Иймд ажил олгогчийн зүгээс хууль бусаар өөр ажилд буруу шилжүүлсэн болохыг тогтоож, Б/246 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан чанарын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан.

Байгууллагын бүтцэд өөрчлөлт орсноор албан тушаалын нэршил өөрчлөгдсөн, Б/246 тоот тушаалаар Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албаны даргын албан тушаалаас чөлөөлсөн тул энэ албан тушаалд томилж, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс шүүх хуралдаан хүртэлх хугацааны олговор 7 206 778 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “АӨСҮТ” УТҮГ-ын Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албаны даргаар ажиллаж байхдаа Н.С- өөрийн хүсэлтээр буюу эрүүл мэндийн шалтгаанаар ажиллах боломжгүй болсон, эмчээр ажиллах хүсэлтэй байгаа тухай өргөдлийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн. Тухайн өргөдлийг хүлээн аваад 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэрэгт зааснаар өргөдлийг үндэслэн түүнийг Клиникийн 2 тасагт их эмчээр томилох тухай гүйцэтгэх захирлын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/246 тоот тушаал гарсан. Энэхүү тушаалыг Н.С-д танилцуулсан.

Тэрээр Б/246 тоот тушаал гарсны дараагаас өнөөг хүртэл өвчтэй үндэслэлээр ажилд ирээгүй байгаа бөгөөд тушаал гарахаас өмнөх хугацаанд бус харин тушаал гарсны дараагаас ажилдаа ирээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийг баримтлах боломжгүй, түүний нэхэмжлэлд дурдсан ажлын байрыг хадгалах үүрэгтэй гэх тайлбар үндэслэлгүй, ажил олгогч түүний сүүлийн ажлын байрыг одоо хүртэл хэвээр хадгалж байгаа.

Түүнчлэн ажилтан хооронд харилцсан зүйлийг удирдлагын шийдвэр, дарамт шахалт гэж үзэх боломжгүй. Н.С-г өөр ажилд шилжүүлэхдээ үндсэн цалинг нь бууруулаагүй, зөвхөн удирдлагын багийн гишүүнээр ажиллахдаа авч байсан 25 хувийн нэмэгдэл хасагдсан.

Чанарын албаны даргаар томилоход хөдөлмөрийн гэрээ сунгаагүй гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтыг удиртгал болгосон. 

Н.С-г ажлаас чөлөөлөөгүй, зөвхөн чанарын албаны даргын албан тушаалаас чөлөөлж, Клиникийн 2 тасагт их эмчээр томилсон бөгөөд өөрөө ажилдаа шалтгаангүйгээр өнөөг хүртэл ирэхгүй байгаа тул түүнд нөхөх олговор олгох үндэслэл байхгүй.

Түүнчлэн чанарын албаны дарга гэх албан тушаал, ажлын байр байхгүй. Байгууллагын бүтцэд өөрчлөлт орж, албан тушаалын нэршил өөрчлөгдсөн нь үнэн. Гэхдээ шүүх гаргасан нэхэмжлэлийн хүрээгээр хэргийг шийдвэрлэнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Н.С-г Арьсны өвчин судлалын үндэсний төв УТҮГ-т Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албаны даргын ажилд эгүүлэн томилж, олговорт 811 425 /найман зуун арван нэг дөрвөн зуун хорин таван/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.С-д олгож, үлдэх 6 395 353 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн цалин хөлсний зөрүүг нэмж тусган нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг Арьсны өвчин судлалын үндэсний төв УТҮГ-т даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 24 024 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэхгүйгээр, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийгээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.

Хэрэгт авагдсан 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээс үзвэл дээрх өргөдлийг бичихээс хэд хоногийн өмнө буюу 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч хүний нөөцийн менежер Б.Есүхэйтэй харилцсан цахим шуудангийн агуулгаар нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр өргөдлийг бичих болсон гэж үзэхэд учир дутагдалтай байх тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн.

Нэхэмжлэгч Н.С- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “АӨСҮТ” УТҮГ-ын захирал болон хүний нөөцийн менежер нарын зүгээс хууль бус шахалт, дарамт зүй бус нөлөөлөл үзүүлж аргагүйн эрхэнд өргөдөл бичих нөхцөл байдалд хүргэсэн” гэж бичиж тайлбарласан. Гэвч Н.С- болон Б.Е нарын хооронд бичигдсэн фэйсбүүк зурваст нэхэмжлэгчийн тайлбарлаж буй шиг хариуцагч байгууллагын захирал болон хүний нөөцийн менежер нар хууль бус шахалт, дарамт зүй бус нөлөөлөл үзүүлсэн, үзүүлж буй талаарх агуулга огт байхгүй. Харин хүний нөөцийн бичсэн “яахав ажлын эрх ашгийн үүднээс бага зэрэг ам мурийгаа л биз” гэх зурвасаас үзэхэд Н.С- нь “АӨСҮТ” УТҮГ-ын хэн нэгэн ажилтантай үл ойлголцсон гэдэг агуулга харагдаж байна.

Нэхэмжлэгч Н.С- нь байгууллагын захирал болон менежер намайг дарамталсан, шахалт үзүүлсэн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч удирдах албан тушаалтны зүгээс хэзээ, хэрхэн, яаж дарамталсан нь баримтаар нотлоогүй, анхан шатны шүүх энэ талаар тодорхой дүгнэлт өгөөгүй.

Өөрөөр хэлбэл, нотлох үүргийн хуваарилалт ёсоор нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүнийхээ үндэслэлийг нотолж буй тохиолдолд хариуцагч түүнийг няцаах учиртай.

Маргааны зүйл болсон Б/246 тоот тушаалд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсгийг үндэслэл болгосон. Нэхэмжлэгч Н.С-гийн эрхэлж байсан “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны дарга” ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт зааснаар байнгын ажлын байр тул хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулагдсан ба уг хөдөлмөрийн гэрээг мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасныг баримтлан цуцалсан нь хуульд нийцсэн шийдвэр юм. Ажил олгогч Б/246 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийг баримталсныг шүүх яагаад хуульд нийцэхгүй гэж дүгнэсэн нь шийдвэрт тодорхой тусгагдаагүй бөгөөд ойлгомжгүй байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйл бол ажилтныг ажлаас чөлөөлөх, өөр ажилд шилжүүлэн томилохоос үл хамаарч хөдөлмөрийн гэрээг ямар хугацааны дотор цуцлах вэ гэдэг харилцааг зохицуулсан заалт тул анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт юм.

Нэхэмжлэгч захиргаанд гаргасан хүсэлтдээ “эмчилгээ хийлгэх шаардлагатай” талаар дурдсан байх боловч хуулийн дээрх зохицуулалтын дагуу ажилтныг шилжүүлэх тохиолдолд “эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр” гарсан байх урьтач нөхцөл хангагдаагүй, энэ талаарх баримт авагдаагүй болно. Мөн “ажлын зайлшгүй шаардлага”, “сул зогсолт” зэрэг хуульд заасан ажилтныг нэг ажлаас нөгөө ажилд шилжүүлэх зохицуулалт талуудын хоорондох маргаанд мөн хамаарахгүй байна.” гэж шүүх дүгнэсэн. Ажил олгогч Б/246 тоот тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 32-34 дүгээр зүйлийг баримтлаагүй нь буруу гэж, эсхүл талуудын хооронд үүссэн маргаанд уг зохицуулалтыг баримтлах шаардлагагүй гэж үзсэний аль нь болох нь тодорхойгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 32-34 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь ажил олгогчийн санаачилгаар ажилтныг өөр ажилд шилжүүлэхэд хамаарах зохицуулалт тул ажилтан өөрийн санаачилгын дагуу өөр ажлын байранд томилогдон ажиллахад баримтлах шаардлагагүй зохицуулалт юм.

Дээрхийг нэгтгэн дүгнэхэд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж дүгнээгүй мөн хууль буруу тайлбарлан хэрэглэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтүүдийг хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Н.С- нь хариуцагч “АӨСҮТ” УТҮГ-т холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 7 206 778 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Н.С- нь “АӨСҮТ” УТҮГ-т 2008 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс их эмчээр ажиллаж, улмаар тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн В/08 тоот тушаалаар Чанарын албаны даргын ажилд томилогдон ажилласан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, энэ талаар талууд маргаагүй байна.

“АӨСҮТ” УТҮГ-ын гүйцэтгэх захирлын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/246 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-д заасныг баримтлан тус төвийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албаны дарга Н.С-гийн гаргасан өргөдлийг үндэслэн түүнийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөр тасалбар болгон эрхэлж байсан албан тушаалаас чөлөөлж, мөн өдрөөс Клиникийн II тасгийн их эмчээр томилжээ. /хх 7, 33/

Нэхэмжлэгч Н.С- нь хариуцагч байгууллагын захирлын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/246 тоот тушаалыг эс зөвшөөрч гомдлыг шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор байна гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Хариуцагч нь ажилтны албан тушаалыг өөрчилсөн үндэслэлээ Н.С- нь өөрөө Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албаны үйл ажиллагааг явуулах боломжгүй тул их эмчээр ажиллах хүсэлт гаргасан гэж тайлбарласныг нэхэмжлэгч няцааж “ажил олгогчийн шахалт шаардлага, хөндлөнгийн оролцоо нөлөөлөл байсан тул өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр өргөдөл бичээгүй” гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор анхан шатны шүүхэд өөрийн цахим шууданд үзлэг хийх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Н.С-гийн фэйсбүүк хаягаас Б.Е-ийн фэйсбүүк хаягт харилцсан цахим шууданд үзлэг хийж, уг үзлэгээр илэрсэн мэдээлэлд тулгуурлан нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр өргөдлийг бичсэн гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Учир нь нэхэмжлэгч Н.С-гаас ажил олгогчид бичгээр гаргасан хүсэлтдээ өөр ажилд шилжүүлэн өгөх агуулга илэрхийлсэн байх боловч шүүхээс үзлэг хийсэн баримтаар Н.С-гийн хаягаас “...би яасан гэж өргөдөл бичдэг юм, өргөдөл бичихгүй, ...ажлаа хийж байя, ...хүнийг нийлж байгаад дээрэлхдэг юм бэ” гэснийг тухайн үед хүний нөөцийн менежерээр ажиллаж байсан Б.Есүхэйгийн хаягаас “...би танд аль дээр энэ талаар цухуйлгаж л байсан, та даанч тоогоогүй, ...хоолой дээр нь тээглэсэн яс болоод байгаагаа мэдсээр байж, ...та бол хүний их эмч, чадвартай, таны тэрхүү мэргэжил ур чадварыг үнэлэх илүү сайн байгууллага байхыг үгүйсгэхгүй, өнөөдрийн тухайд арай л хатуу үгээр дэндүү эрээ цээргүй болсон, ....сэтгэл зүйн ийм их дарамт хүний биед эерэг нөлөө үзүүлнэ гэвэл юу л бол, ...ажил дээр ийм их дарамт байгаа тохиолдолд ар гэр дэх уур амьсгал тэр хэрээр өөр болдог” гэж бичсэнтэй харьцуулан дүгнэвэл ажилтан өөрийн хүсэл зоригт үндэслэн хүсэлт өгсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасан хүсэл зоригийн илэрхийлэл дутсан ойлгомжгүй бол нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийсэн гэж тайлбарлахгүй юм. Хариуцагч нь дээрх цахим шуудангаар харилцсан байдлыг үгүйсгээгүй байна.

Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно” гэж заасныг ажилтан зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дураар өргөдөл гаргасан байхыг ойлгоно гэж тайлбарласныг буруутгахгүй.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар “АӨСҮТ” УТҮГ-ын гүйцэтгэх захирлын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/246 тоот тушаалыг хүчингүй болгож, Н.С-г тус төвийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албаны дарга албан тушаалд эгүүлэн томилж шийдвэрлэсэн нь хуульд нийцнэ.  

Тус төвийн захирлын Б/246 тоот тушаалын 2-т их эмч Н.С-гийн сарын үндсэн цалинг ТҮЭМ 6-5 шатлалаар тогтоож, ур чадварын нэмэгдлийн 25 хувийг хасаж, бусад нэмэгдлүүдийг урьд адил тооцох талаар тусгажээ. Анхан шатны шүүх Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албаны дарга болон их эмч гэсэн албан тушаалын цалингийн зөрүү ур чадварын нэмэгдэл буюу үндсэн цалингийн 25 хувь буурсан гэж үйл баримтыг зөв тогтоожээ.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар батлагдсан эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээний ТҮЭМ-6 зэрэглэлийн 5 дугаар шатлал 934 899 төгрөг гэж тодорхойлсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасанд нийцүүлэн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх 3 сар 10 хонгийн хугацааны олговор 811 425 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/00396 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 24 042 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                          ШҮҮГЧИД                                  А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                             Э.ЗОЛЗАЯА