Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2025/00341

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2025/00341

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Сэнтрал тауэрын 0 давхар 0 тоотод байрлах Омни капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, хөдөө хэсэгт оршин суух ******* зээлийн гэрээний үүрэгт 344,977 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь ******* овогтой ******* 2024 оны 05 сарын 29-ний өдөр 20350 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 7 сарын 6-ний өдөр 230,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй 20...55 тоот зээлийг Голомт банк дахь 46...13 тоот дансанд зээлдэгч ******* нь шилжүүлэн авсан. Хариуцагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 2 сарын 04-ний өдрийн байдлаар 2000417155 тоот зээл 2024 оны 8 сарын 5-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 230,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 213 хоногийн хүү 112,677 төгрөг, шимтгэл 2,300 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж, нийт хүү 112,677 төгрөг, нийт дүн 344,977 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 230,000 төгрөг, нийт хүү 112,677 төгрөг, шимтгэл 2,300 төгрөг, бүгд нийлээд 344,977 /гурван зуун дөчин дөрвөн мянга есөн зуун далан долоон/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *******ийн Аюурзана нь Омни капитал ББСБ-аас 344,977 төгрөгийг зээлсэн нь үнэн.Уг байгууллагын нэхэмжилж байгаа үнийн дүнг төлөхөө зөвшөөрч байна гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь 344,977 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Омни капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ийн Аюурзанад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 344,977 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлага болох 344,977 төгрөгийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,999 төгрөгөөс 5,499 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 5,499 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ******* 5,499 төгрөгийг тус тус гаргуулж, Омни капитал ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО