| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00356/И |
| Дугаар | 103/ШШ2025/00342 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 103/ШШ2025/00342
| 2025 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 103/ШШ2025/00342 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Сентрал тауэрын 00 давхарт байрлах М банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Хуцаагийн 0 тоотод оршин суух, Батбаярын Мягмарнаранд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 28,521,183 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Батбаярын Мягмарнаран нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 10 сарын 06-нд 6000321205 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 27,260,000 төгрөгийн зээлийг сарын 1.65%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000321205 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 109 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000321205 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2027 оны 04 сарын 01-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд, дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000321205 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 26,485,111.4 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 1,991,476.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 21,595.50 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, нийт 28,521,183.58 төгрөгийг Батбаярын Мягмарнарангаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Батбаяр овогтой Мягмарнаран нь М банкнаас 2024 оны 10 сарын 06-нд 28,521,183 төгрөгийн зээл авсан. Нэхэмжлэлийн үнийн дүнг зөвшөөрч байна. Хоног хэтэрсэн нийт үнийн дүнгээс 5,952,000 төгрөгийг төлсөн байгаа гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
М банк ХК нь *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,521,183 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь 28,521,183 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, түүнээс 5,952,000 төгрөгийг төлсөн тухай тайлбарыг, баримтын хамт шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. М банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Батбаярын Мягмарнаранд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 28,521,183 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* 28,521,183 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,555,92 төгрөгөөс 150,277.96 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 150,277.96 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******гаас 150,277.96 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО