| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00352/И |
| Дугаар | 103/ШШ2025/00346 |
| Огноо | 2025-04-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 103/ШШ2025/00346
| 2025 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 103/ШШ2025/00346 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Сити тауэрын 00 давхар, 0 тоотод байрлах Девелопинг Энтрепренюриал Монголиа ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Залуусын 00 тоотод оршин суух, *******ийн Эхбаярт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 961,688 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Девелопинг Энтрепренюриал Монголиа ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Девелопинг Энтерпренюиал Монголиа ББСБ ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно. Хариуцагч нь манай компаниас зээл авах хүсэлт гаргаж, 2023 оны 11 сарын 06-ны өдрийн 23-049 тоот "Худалдан авалтын зээлийн гэрээ"-г байгуулж Galaxy A54 загварын гар утсыг сарын 3,3% хүүтэй, 12 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн байдаг. Гэвч хариуцагч нь дээрх зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөх Үүргээ зөрчсөн мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт болон Худалдан авалтын зээлийн гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.2.11-д заасан заалтуудыг тус тус зөрчиж гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд хариуцагч Эхбаяр-с 2023 оны 11 сарын 06-ны өдрийн 23-049 тоот Худалдан авалтын зээлийн гэрээ-ний үндсэн зээлийн үлдэгдэл 703,046.95 төгрөг, үндсэн хүүд 224,127.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,513.59 төгрөг нийт 961,688.33 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой Эхбаяр нь ДЭМонголиа ББСБ-аас утас аваад зээлээ төлөөгүй тул үлдсэн зээл 961,688 төгрөгийг 2 сарын хугацаанд төлөх хүсэлтэй байна.Үнийн дүнг зөвшөөрч байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь 3.101.341,08 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРМЖЛАХ нь:
1. Девелопинг Энтрепренюриал Монголиа ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ийн Эхбаярт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 961,688 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлага болох 961,688 төгрөгийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,699 төгрөгөөс 13,849 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 13,849 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******аас 13,849 төгрөгийг тус тус гаргуулж, Девелопинг Энтрепренюриал Монголиа ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО