Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2025/00349

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2025/00349

Улаанбаатар хот

 

               Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, өөрийн төв байранд байрлах Капитрон банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Нарийны  0 тоотод оршин суух, Батцэнгэлийн Батбилэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 33,885,205 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Капитрон банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр №MN510030003095027278 тоот цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 30,586,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. ******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2024 оны 10 дугаар сараас хойш зөрчил үүсгэсээр байна. *******ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33,885,205 төгрөгийг гаргуулж Капитрон банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие зээлээ хугацаандаа төлж чадалгүй удсан нь үнэн.Би 6 дугаар сарын өмнө зээлээ төлж дуусгана гэж бодож байгаа.Зээл болох 33,886,000 төгрөгийг миний бие хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Капитрон банк ХХК нь *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33,885,205 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь 33,885,205 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Капитрон банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Батцэнгэлийн Батбилэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 33,885,205 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* 33,885,205 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,376 төгрөгөөс 163,688 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 163,688 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******ээс 163,688 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Капитрон банк ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО