| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00393/И |
| Дугаар | 103/ШШ2025/00351 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 103/ШШ2025/00351
| 2025 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 103/ШШ2025/00351 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Уурхайчдын байрны 0 тоотод оршин суух ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Сургалтын задгайн 0 тоотод оршин суух ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Саранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Ц.******* нь 2024 оны 09 дүгээр сард гэрийн пийшин худалдан аваад, 11 дүгээр сард 250,000 төгрөг өгнө гэсэн боловч одоо болтол өгөөгүй.1 сард өгнө, 3 сард хүүхдийн мөнгөнөөс өгнө гэж хэлээд өгөхгүй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь Д.Саранцэцэгээс 250,000 төгрөгөөр пийшин авсан. Нэхэмжилж байгаа 250,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.******* нь 250,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* нэхэмжлэлтэй, хариуцагч *******ийн *******ад холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Алтанцэцэг нэхэмжлэлийн шаардлага болох 250,000 төгрөгийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,150 төгрөгөөс 4,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 4,075 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ц.*******аас 4,075 төгрөгийг тус тус гаргуулж, Д.Саранцэцэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО