| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/0218/Э |
| Дугаар | 271 |
| Огноо | 2018-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 271
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Г.Эрдэнэ,
хохирогч Ж.Амарсанаа,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Б холбогдох эрүүгийн 1806 0051 70208 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Г.Б, /РД: /,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь Эхийн 5 гудамжны 1285 тоот гэртээ хохирогч Ж.Азодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 1-р сарын 04-нд Б дэлгүүрт таараад нэг шил архи ууя гэхээр гэрт ороод уугаад байж байтал ууж байсан архины шилээрээ цохиод дахиад бас нэг шил гаргаж ирээд цохисон. Тэгээд гэрээс нь би гараад эхнэрээ дуудаад гэмтэл дуудаад цагдаа нар ирсэн. Би эмчилгээний төлбөрөө гаргуулж авмаар байна. Хохирлын баримтаар 747.300 төгрөгийн баримт байгаа гэв.
Хохирогч Ж.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 04-ний орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны байрны ард байх 96 худагны хажууд байдаг хүнсний дэлгүүрт Болдоотой тааралдсан. Бүтэн нэрийг нь мэдэхгүй. Бид хоёр нэг шил архи авч гэрт нь очиж уусан. Архи ууж дуусаад сууж байгаад бид хоёр маргалдсан. Юунаас болсон гэдгийг нь би сайн санахгүй байна. Архины шилээр толгой руу цохисон, шил нь хагархад дахин нэг шил гаргаж ирээд нэг удаа цохисон. Би цохиулаад нүүрээрээ гэрийн шалан дээр нь унаж гэмтсэн. Цус гарахаар нь би зугтаагаад гараад явсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 14-19 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн ¹1205 дүгнэлтэд “Ж.А биед зулайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал зүүн нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. …хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 11 дүгээр хуудас/,
Хохирлын баримт /хэргийн 26-38 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 39 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь Эхийн тоот гэртээ хохирогч Ж.А зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Г.Б прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Г.Б холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Г.Б эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хохирогч нь шүүгдэгчээс 747.300 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримт байхгүй байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Г.Болдбаатараас 148.200 төгрөг гаргуулж хохирогч Ж.Ам олгохоор шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.