Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 159/ШШ2025/0056

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа би, “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргад холбогдох “Г" ХХК-ийн **** нэгж талбарын дугаартай 289 га, **** нэгж талбарын дугаартай 59 га эзэмших эрхийн газраас ойн сан бүхий газрыг хасуулах хүсэлтийг шийдвэрлэж, газрын хэмжээнд өөрчлөлт оруулахгүй байгаа Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын кадастрын хэмжээнд өөрчлөлт оруулахыг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргад даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж нар 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

“...Энэхүү эвлэрлийн гэрээ /цаашид “Гэрээ” гэх/-г нэхэмжлэгч Г ХХК-аас хариуцагч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргад холбогдуулан “Г ХХК-ийн **** нэгж талбарын дугаартай 289 га, **** нэгж талбарын дугаартай 59 га эзэмших эрхийн газраас ойн сан бүхий газрыг хасуулах хүсэлтийг шийдвэрлэж, газрын хэмжээнд өөрчлөлт оруулахгүй байгаа Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын кадастрын хэмжээнд өөрчлөлт оруулахыг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргад даалгах" шаардлага /цаашид "Нэхэмжлэлийн шаардлага” гэх/ бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэхээр Монгол улсын Иргэний хуулийн 189, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дүгээр зүйлийг тус тус үндэслэн талууд сайн дурын үндсэн дээр дараах нөхцөлүүдийн талаар харилцан тохиролцож байгуулав.

Нэг. Гэрээний үндсэн нөхцөл

1.1. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга нь нэхэмжлэгч "Г" ХХК-ийн "Г ХХК-ийн **** нэгж талбарын дугаартай 289 га, **** нэгж талбарын дугаартай 59 га эзэмших эрхийн газраас ойн сан бүхий газрыг хасуулах хүсэлтийг шийдвэрлэж, газрын хэмжээнд өөрчлөлт оруулахгүй байгаа Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын кадастрын хэмжээнд өөрчлөлт оруулахыг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргад даалгах" шаардлагын хүрээнд **** нэгж талбарын дугаартай 289 га, **** нэгж талбарын дугаартай 59 га эзэмших эрхийн газраас ойн сан бүхий газрыг хасуулах хүсэлтийг шийдвэрлэж, энэхүү эвлэрлийн гэрээнд хавсаргасан кадастрын дагуу ойн сан бүхий газрыг хасан үлдэх газрыг газрын нэгдмэл санд оруулах ажлыг зохион байгуулж, гэрчилгээ олгон, газар эзэмших эрхийн гэрээ байгуулна.

1.2. Нэхэмжлэгч "Г" ХХК нь **** нэгж талбарын дугаартай 289 га, **** нэгж талбарын дугаартай 59 га эзэмших эрхийн газрын одоо хүчин төгөлдөр эзэмшиж буй хэмжээнээс илүү газар эзэмших тохиолдолд хуульд заасан журмын дагуу холбогдох бүрдүүлбэрийг ханган хүсэлт гаргах бөгөөд энэ тохиолдолд хариуцагч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргаас хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

1.3. Нэхэмжлэгч болон хариуцагч талууд нь талуудын хооронд үүссэн маргааныг энэхүү эвлэрлийн гэрээний хүрээнд эцэслэн шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрч, энэ гэрээний 1.1, 1.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой болон төлбөртэй холбоотой асуудлаар цаашид ямар нэгэн маргаан гаргахгүй болно.

Хоёр. Гэрээ хүчин төгөлдөр болох

2.1. Энэхүү гэрээний дагуу Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс талуудын эвлэрлийг баталж, шүүгчийн захирамж гарснаар гэрээ хүчин төгөлдөр болно.

2.2. Талууд гэрээг Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргэн өгч захирамж гаргуулах ба Талууд үүргээ биелүүлснээр энэхүү гэрээ дуусгавар болно.

2.3. Талууд энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг үндэслэн гарсан шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлнэ.

Гурав. Бусад зүйл

3.1. Энэ гэрээгээр зохицуулаагүй бусад асуудлыг Монгол Улсын холбогдох хуулийн дагуу зохицуулна.

3.2. Гэрээг талууд 3 хувь үйлдэв.” гэх гэрээг харилцан тохиролцож байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулан ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргад холбогдох “Г" ХХК-ийн **** нэгж талбарын дугаартай 289 га, **** нэгж талбарын дугаартай 59 га эзэмших эрхийн газраас ойн сан бүхий газрыг хасуулах хүсэлтийг шийдвэрлэж, газрын хэмжээнд өөрчлөлт оруулахгүй байгаа Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын кадастрын хэмжээнд өөрчлөлт оруулахыг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргад даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж нар харилцан тохиролцож 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.От “Г” ХХК-ний гүйцэтгэх захирал Л.Чинбатаас 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1/377 тоот албан бичгээр олгосон итгэмжлэлд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жад Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/41 дугаар захирамжаар олгосон итгэмжлэлд тус тус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-д заасан эвлэрэх бүрэн эрхийг тусгайлан олгожээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, 68.3-д “Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүгч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын байгуулсан эвлэрлийн гэрээгээр хариуцагч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга нь **** нэгж талбарын дугаартай 289 га, **** нэгж талбарын дугаартай 59 га эзэмших эрхийн газраас ойн сан бүхий газрыг хасуулах хүсэлтийг шийдвэрлэж, эвлэрлийн гэрээнд хавсаргасан кадастрын дагуу ойн сан бүхий газрыг хасан үлдэх газрыг газрын нэгдмэл санд оруулах ажлыг зохион байгуулж, гэрчилгээ олгон, газар эзэмших эрхийн гэрээ байгуулах, харин нэхэмжлэгч "Г" ХХК нь **** нэгж талбарын дугаартай 289 га, **** нэгж талбарын дугаартай 59 га эзэмших эрхийн газрын одоо хүчин төгөлдөр эзэмшиж буй хэмжээнээс илүү газар эзэмших тохиолдолд хуульд заасан журмын дагуу холбогдох бүрдүүлбэрийг ханган хүсэлт гаргах бөгөөд энэ тохиолдолд хариуцагч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргаас хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэхээр нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан буулт хийж, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлж, эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн нь хуульд нийцэж байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг, нэхэмжлэгч “Г” ХХК нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргад холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласан болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д заасныг баримтлан “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргад холбогдох “Г" ХХК-ийн **** нэгж талбарын дугаартай 289 га, **** нэгж талбарын дугаартай 59 га эзэмших эрхийн газраас ойн сан бүхий газрыг хасуулах хүсэлтийг шийдвэрлэж, газрын хэмжээнд өөрчлөлт оруулахгүй байгаа Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын кадастрын хэмжээнд өөрчлөлт оруулахыг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргад даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “Г” ХХК нь уг асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                            Б.МӨНХЗАЯА