Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 298

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч Д.Уянга,

шүүгдэгч О.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Г холбогдох эрүүгийн 1806 0059 80219 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын -ны өдөр аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, О.Г, /РД: /,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч О.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны  тоотод иргэн Л.М зодон хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч Л.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017.12.30-ны шөнө би гэртээ ирээд найз Мөнхчимэгтэй өвөртөө ороод унтчихсан юм. Тэгсэн чинь нөхөр чинь байхад найзтайгаа унтаад байхдаа яадаг юм бэ гэсэн. Тэгэхээр нь би найзтайгаа унтахад яадаг юм бэ гэсэн. Тэгсэн чинь намайг гарнаас чанга атгаад байсан. Ер нь жаахан архи уучихаараа муухай авир гаргах гээд байдаг учраас би босоод 00 өрөө рүү ороод хаалгаа цоожилчихсон юм. Хаалгаа онгойлгооч гээд байсан. Гантулга уурандаа 00 хаалга өшиглөөд эвдээд ороод ирсэн. Тэгээд яахаараа онгойлгодоггүй юм гээд бие рүү цохисон. Нуруу руу цохиж, зодоод байсан. Би 00 өрөөнөөс зугтаж гараад унтлагын өрөө рүү орсон чинь араас хүрч ирээд гараараа гар, хөл, нуруу руу цохиод байсан. 00 хаалганы хүрээ салаад уначихсан байхад нуруу руу цохисон...” гэх мэдүүлэг. /хэргийн 8-11 дүгээр хуудас/,

Гэрч Д.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би дэлгүүр орж хүнтэй уулзчихаад буцаад ороод ирсэн чинь Мөнхтуяа 00 орчихсон, урд нь О.Г сууж байсан. Яасан гэхэд тэр хоёр жаахан маргалдсан юм шиг байна лээ. Мөнхтуяа хэлэхдээ унтах гээд хэвтсэн чинь элдэв янзын зүйл яриад байна гэсэн. Гантулга нэг их согтуу санагдаагүй. Тэгээд хэрэлдэж байснаа 00 хаалга Г өшиглөөд эвдээд орчихсон. Би айгаад гараад зугтчихсан. Би цагдаа дуудаад, цагдаа ирсний дараа цугтаа гэрт орсон...” гэх мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Лдуудахаар нь очиход хаалгаа онгойлгохгүй байсан. Цагдаатай цуг ороход М уйлчихсан, гар нь хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 27 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 04ий өдрийн шинжээчийн ¹988 дүгнэлтэд “Л.М биед уруулд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүү, зүүн шуу, сарвуу, бугуй, баруун гарын бугалга, шуу, сарвуу, баруун дал, баруун ташаа, бүсэлхий нуруу, хоёр гуя, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн бугалга, шилбэ, эрүүнд зулгаралт, хоёр чихний дэлбэн, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 19 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 20 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч О.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны тоотод иргэн Л.М зодон хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч О.Г прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч О.Г холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч О.Г эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол,хор уршиг нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.