Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2025/0263

 

 

 

 

 

  

   2025          04          14                                       128/ШШ2025/0263

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:“М*******-Э******* сан” ТББ /РД:1*******/;

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга;

Гуравдагч этгээд:“С*******” ХХК /РД:5*******/ нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б*******, Ц.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х*******, С.Ч*******, гуравдагч этгээд “С*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О, гэрч Х.Дл, Б.Е, Х.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул нар оролцов.

                                          ТОДОРХОЙЛОХ нь: 

            Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А дугаартай захирамжийн “М*******-Э******* сан”  төрийн бус байгууллагад холбогдох хэсгийг болон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А дугаартай захирамжийн  “С*******” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон.

Хоёр.Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1.Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн г******* эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй” гэх  үндэслэлүүдээр г******* эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

2.2.Улмаар уг газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А дугаар захирамжийн хавсралтаар гуравдагч этгээд “С*******” ХХК-д 80000 м.кв газрыг тэжээлийн ургамлын усалгаагүй тариалангийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар г******* эзэмших эрх олгосон байна.

2.3.Нэхэмжлэгч дээрх хоёр захиргааны актыг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад хандаж, үүний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэж байна.

Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

            3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ:

            Маргаан бүхий захиргааны актын улмаас  хөндөгдөж буй эрх, хууль ёсны ашиг сонирхол:Манай байгууллага нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 123 дугаартай захирамж, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А дугаартай захирамжаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, 11 дүгээр хороо, Х гэх г*******т 50100 метр квадрат газрыг эзэмших эрхтэй байсан. Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А дугаартай захирамжаар манай компанийн г******* эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. Ингэхдээ Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан "газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэх үндэслэлээр хүчингүй болгосон байна. Мөн тухайн захирамжаа бидэнд гардуулаагүй, танилцуулаагүй байхдаа бидний эзэмшлийн газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А дугаартай захирамжаар бусдад эзэмшүүлсэн байна. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын дээр дурдсан хоёр захирамжийн улмаас манай байгууллагын г******* эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

Маргаан бүхий захиргааны актууд хууль бус болох тухай: Бид газраа гэрчилгээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байсан. Тодруулбал, төмс, хүнсний ногоо тарьж байсан. Иймд биднийг газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй. Ковид-19 өвчлөл дэлхий нийтэд болон Монгол Улсад тархаж байх зарим хугацаанд бидний үйл ажиллагаа тасалдсан байх. Гэтэл энэ талаар биднээс тайлбар, баримт аваагүй, бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр бидний г******* эзэмших эрхийг цуцалсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 25, 26, 27 зүйлүүдэд заасан нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох, бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаar orrooc хийсэнгүй. Мөн тухайн Захирамжаа бидэнд гардуулаагүй, танилцуулаагүй байхдаа бидний эзэмшлийн газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023.12.28-ны өдрийн А дугаартай Захирамжаар "С " компанид эзэмшүүлсэн байна. Энэ нь Газрын тухай хуулийн дээрх заалт болон 31.3 дахь заалтыг зөрчсөн хэрэг юм. Өөрөөр хэлбэл, г******* эзэмших эрхийг цуцалсан шийдвэрийг бидэнд мэдэгдээгүй, тус акт хүчин төгөлдөр болоогүй байхдаа бидний газрыг тус компанид давхардуулан эзэмшүүлсэн байна.

Маргаан бүхий захиргааны актыг хэзээ мэдсэн тухай болон урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн тухай: Манай компанийн эзэмшил бүхий г*******т өөр этгээд үйл ажиллагаа явуулж байсан тул бид энэ талаар дүүргийн Г******* зохион байгуулалтын албанаас тодруулж очсон. Тэгэхэд Г******* зохион байгуулалтын албанаас 2024 оны 9 дүгээр сарын эхээр бидэнд дээр дурдсан захирамжуудыг гаргаж өгсөн. Үүгээр бид маргаан бүхий захирамжуудыг авч танилцсан. Үүний дараа 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн Засаг даргад тус захирамжуудыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Нийслэлийн Г******* зохион байгуулалтын албаны 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн "Хариу хүргүүлэх тухай" албан бичгээр бидний тус гомдолд хариу өгсөн. Ингэхдээ “гомдлыг шийдвэрлэх гэж байна" гэсэн боловч одоо хүртэл гомдлыг шийдвэрлээгүй байна. Иймд Нийслэлийн Г******* зохион байгуулалтын албаны 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Хариу албан бичгээс хойш 30 хоногт багтаан шүүхэд нэхэмжлэл гаргав. Иймд бид шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаанд багтаан шүүхэд хандсан гэж үзэж байна.

 

Жич:Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А дугаартай захирамжийн хуулбарыг бидэнд гаргаж өгөөгүй. Гэхдээ Нийслэлийн Г******* зохион байгуулалтын албаны 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн "Хариу хүргүүлэх тухай" албан бичгээр хариу өгөх үед тус захирамжийн огноо, дугаарыг бидэнд хэлж өгсөн. Мөн тус албан бичигт ч захирамжийн огноо, дугаар бичигдсэн байна.

Нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн тухай:Бид дараахь байдлаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдсан гэж үзэж байна.

1.Шүүгчийн захирамжид "нэхэмжлэл гаргагч “М*******-Э******* сан” ТББ-аас гаргасан гомдлыг Нийслэлийн газрын албанаас эцэслэн шийдвэрлээгүй байгаа тул уг маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлсэн гэж үзэхгүй ба маргаан нэгэнт эцэслэн шийдвэрлэгдээгүй тохиолдолд уг г*******тай холбоотой эрх зүйн маргаан байгаа гэж үзэхгүй тул ... захиргааны хэрэг үүсгэх боломжгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй байна гэж үзлээ" гэсэн.

Өөрөөр хэлбэл, бидний гаргасан гомдлыг Нийслэлийн Г******* зохион байгуулалтын алба шийдвэрлэж хариу өгөөгүй, шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар болсон байна. Бид Нийслэлийн Засаг даргад 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гомдол гаргасан. Нийслэлийн Г******* зохион байгуулалтын алба 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн албан бичгээр "танай гомдлыг шийдвэрлэж байгаа" гэх агуулга бүхий хариу өгсөн. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16.1-т гомдлыг 30 хоногт багтаан шийдвэрлэх, нэг удаа 30 хоногоор тус хугацааг сунгах боломжтой талаар заасан. Иймд бидний гомдлыг шийдвэрлэх хугацааг нэг удаа 30 хоногоор сунгасан гэж үзсэн ч гомдол шийдвэрлэх 60 хоногийн хугацаа нь 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дуусгавар болсон байна. Гэсэн хэдий ч бидэнд гомдлын хариуг өгөөгүй, шийдвэрлээгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2-т гомдлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага нь хуульд заасан хугацаанд гомдлыг шийдвэрлээгүй бол түүнээс хойш 30 хоногт багтаан шүүхэд нэхэмжлэл гаргах талаар заасан байна. Иймд бидний гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд багтаан шийдвэрлээгүй, хариу өгөөгүй тул үүгээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзэж байна.

2.Өмнө нэхэмжлэл гаргаж байсан үеэс нөхцөл байдал өөрчлөгдсөн буюу нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдсан дараах нөхцөл байдал байгаа гэж бодож байна. Бид өмнө шүүхэд нэхэмжлэл гаргах үед гомдлыг шийдвэрлэх 60 хоногийн хугацаа дуусаагүй байсан. Бид 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл гомдол шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгасан бол тус хугацаа нь 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дуусах байсан. Иймд анх нэхэмжлэл гаргах үед (2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр) гомдол шийдвэрлэх хугацаа дуусаагүй байх боломжтой. Харин одоо Нийслэлийн Засаг даргын гомдол шийдвэрлэх хуульд заасан 60 хоногийн хугацаа нь (2024.11.24-ний өдөр) дууссан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дахь заалтын дагуу бид шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болсон гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “М*******-Э******* сан” ТББ нь нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар маргаан бүхий газрыг ашиглаж байсан. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А дугаар захирамжаар уг г******* эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр буюу газрыг 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэж тайлбарлан цуцалсан байсан.

Бид үүнийг үндэслэлгүй байсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч компани Нийслэлийн Засаг даргад гаргасан гомдол болон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тайлбарлахдаа зориулалтын дагуу буюу төмс, хүнсний ногоо тарьж ашиглаж байсан. Харин Ковид-19 цар тахлын үеэр ашиглаагүй гэж тайлбарласан. Тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж байсныг нотлох баримтын тухайд барилга, үйлчилгээний чиглэлээр ашиглаагүй учир нүдэнд харагдахаар том, нүсэр хэмжээний барилга байхгүй хэдий ч зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахын тулд худаг гаргасан байдаг. Мөн том хэмжээний нүх ухсан байх бөгөөд худгаас усаа соруулаад тухайн нүх рүү юүлж, нарны илчээр дулаан болгож усалгаанд ашигладаг байсан. Мөн 3 хүлэмжид зарим төрлийн хүнсний ногоог тариалдаг байсан ба талбайн нөгөө талд нь ил буюу хүлэмжгүйгээр төмс тариалдаг байсан. Нэхэмжлэгч нь амьдралын нөхцөл байдлын хувьд эмзэг бүлгийн хүмүүст тусалдаг. Энэ хүрээнд өөрсдийн оюутнуудад төмс, хүнсний ногоог хэрэглүүлэх байдлаар ашиглаж байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компани нь тарьсан ногоогоо зарж борлуулан ашиг олдоггүй, өөрийн оюутнуудын хүнсэнд хэрэглэдэг, ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг байсан. Ковид-19 цар тахлын үеээс бусад үед тариалалт хийж байсан. Хариуцагчийн зүгээс г******* эзэмших эрхийг цуцлахдаа нэхэмжлэгч компанид мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, тайлбар аваагүй учраас энэ нөхцөл байдлыг хэлэх боломж олдоогүй. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг хэдэн онд г******* ашиглаагүй гэж үзэж байгаа нь одоог хүртэл тодорхой бус байгаа. Сонсох ажиллагаа хийгдээгүй, актыг мэдэгдээгүй гэж ярьж байгаа бөгөөд үүнд шалтгаан байгаа. Бид Нийслэлийн Засаг даргад акт мэдэгдээгүй гэж гомдол гаргасан бөгөөд Г******* зохион байгуулалтын албанаас 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хариу хүргүүлэх тухай бичиг ирүүлсэн. Үүнд танай гэрчилгээг хүчингүй болгох тухай мэдэгдлийг Баянзүрх дүүргийн Г******* зохион байгуулалтын албаны 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 13/745 дугаартай албан бичгээр хүргүүлж байсан байна гэсэн. Өөрөөр хэлбэл, 2021 оны 07 дугаар сард г******* эзэмших эрхийг хүчингүй болгосон. 2021 оны 03 дугаар сарын мэдэгдэл нь хэрэгт авагдсан бөгөөд үүнээс харвал дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй байна, түүнийг төл гэсэн агуулгатай байгаа. Өөрөөр хэлбэл, 2 жил ашиглаагүй гэх асуудлыг дурдаагүй байдаг. Мөн энэ мэдэгдэл нь манайд ирж байгаагүй бөгөөд эндээс сонсох ажиллагааг хийгээгүй гэдэг нь харагдаж байна. Захиргааны байгууллагаас Захиргааны хэргийн шүүхийн Тамгын г*******т хандаад манайх 2 акт гаргасан бөгөөд тухайн актуудаар зарим компани, хуулийн этгээдийн г******* эзэмших эрхийг цуцалсан. Тухайн актуудыг талаар танайд маргаан үүссэн зүйл байгаа юу гэсэн байсан. Шүүхийн Тамгын газраас тухайн актуудын талаар маргаан үүссэн зүйл байхгүй гэсэн. Үүний дараагаар “С*******” ХХК-д г******* эзэмших эрх олгосон байсан. Манайд мэдэгдээгүй учраас манайх шүүхэд хандах боломжгүй. Шүүхээс нэхэмжлэл гаргаагүй гэх бичгийг авангуутаа газрыг цуцалсан боловч маргаан гаргаагүй юм байна гээд акт хүчин төгөлдөр болсон мэт нөхцөл байдал үүсэнгүүт “С*******” ХХК-д мэдэгдсэн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс архивт ямар нэгэн баримт байхгүй байна гэж тайлбарлаж байгаа бөгөөд угаасаа тухайн актыг мэдэгдсэн баримт байх боломжгүй...” гэжээ.

3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:“Гуравдагч этгээд “С*******” ХХК-д олгосон г******* эзэмших эрхийн гэрчилгээг Баянзүрх дүүргийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд гаргаагүй гэж үзэж байгаа. 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Энэхүү нэмэлт өөрчлөлт орохоос өмнө г******* эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарахаар байгаа. Энэхүү нэмэлт өөрчлөлт орсноор Нийслэлийн Засаг дарга нь “С*******” ХХК-д олгосон г******* нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр олгогдсон байдаг. Газрын тухай хуулиар Нийслэлийн Засаг дарга өөрийн зарим бүрэн эрхээ дүүргийн Засаг даргад шилжүүлэх эрх нь нээлттэй байдаг бөгөөд энэхүү эрх шилжүүлэх тухай захирамж нь 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2024 оны 04 дүгээр сарын 24-ны өдрөөс эхлэн г******* эзэмшүүлэх захирамж гаргах эрхтэй байсан байна. Энэ хугацаанаас өмнө эрх нь олгогдоогүй байсан байна гэж үзэж байна” гэжээ.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

“Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 123 дугаартай захирамжаар 11 дүгээр хороо, Х нуур хэсэгт иргэн Г.Эас “М*******-Э******* сан” НҮТББ-т төмс, хүнсний ногооны зориулалттай 50100 мерт квадрат талбай бүхий г******* эзэмших эрхийг шилжүүлж, гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан байна.

Улмаар дүүргийн Засаг даргын 2016 оны А дугаартай захирамжаар г******* эзэмших эрхийн гэрчилгээг 10 жилийн хугацаатайгаар сунгасан.

Гэтэл тус компани нь 2011 онд г******* эзэмшүүлэх гэрээ байгуулснаас хойш зориулалтын дагуу газраа ашиглаагүй байсан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах хэсэгт заасан үндэслэл бүрдсэн тул дүүргийн Засаг даргын 2021 оны А дугаартай захирамжаар г******* эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

Мөн дээрх дүүргийн Засаг даргын 2021 оны А дугаартай захирамжаар г******* эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсон иргэн, хуулийн этгээдүүд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан эсэх талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023 оны 2/323 дугаартай албан бичгээр ирүүлсэн бөгөөд “М*******-Э******* сан” НҮТББ нь 2021 оноос хойш нэхэмжлэл гаргаагүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан.

Иймд тус байршлыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 74 дугаартай тогтоолоор батлагдсан Баянзүрх дүүргийн 2023 оны Г******* зохион байгуулалтын төлөвлөгөөнд өргөдлийн дагуу олгохоор тусгасан бөгөөд “С*******” ХХК-иас 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр г******* эзэмших тухай хүсэлт ирүүлсний дагуу дүүргийн Засаг даргын дэргэдэх Газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн 1 дүгээр хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн тул дүүргийн Засаг даргын 2023 оны А дугаартай захирамжаар 80000 метр квадрат талбай бүхий газрыг тэжээлийн ургамлын усалгаагүй тариалангийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар г******* эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.

Тус “С*******” ХХК нь дуудлага худалдааны суурь үнэ болох 37,632,000 (Гучин долоон сая зургаан зуун гучин хоёр мянга) төгрөгийн Төрийн сангийн дансанд тушаасан байна” гэжээ.

3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Албан бичиг байгаа. Тухайн аж ахуйн нэгж, байгууллага нь дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй бөгөөд түүний дагуу манайхаас 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 13/745 дугаартай албан бичгээр дуудлага худалдааны анхны үнийг 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлнө үү. Хэрэв төлөөгүй бол дээрх газрыг хүчингүй болгоно гэх мэдэгдлийг өгсөн. Түүний дараа дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй. Мөн тухайн газраа 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй бөгөөд газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй байсан учраас дүүргийн Засаг даргын 2021 оны А дугаар захирамжаар тухайн газрыг хүчингүй болгосон. Мөн “С*******” ХХК-д Засаг даргын бүрэн эрх олгогдоогүй байсан үед г******* олгосон байна гэж байна. 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт ороод 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн байдаг. 2023 оны г******* олголтын төлөвлөгөө дээр г******* олголтын төлөвлөсөн байсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сард Нийслэлийн Засаг даргаас бүрэн эрхээ шилжүүлсэн албан бичиг ирсэн байдаг. Түүний дараагаар 2024 оны 04 дүгээр сард 05 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл дахин сунгасан байдаг. Ийм учир “С*******” ХХК-д г******* олгосон захирамж нь хуульд нийцсэн байна гэж үзэж байна” гэжээ.

3.6.Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Гуравдагч этгээд "С*******” ХХК нь сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, чацаргана тариалах зэрэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2023 оны 08 сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Г******* зохион байгуулалтын 1 дүгээр хэлтэст “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд төмс, хүнсний ногоо тарих зориулалтаар 8 га газрыг эзэмших" хүсэлтээ гаргасан байдаг.

Г******* эзэмших тухай тус хүсэлт Газрын тухай хууль болон Г******* эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журамд заасан шаардлагад нийцүүлэн гаргасан хууль ёсны хүсэлт бөгөөд хүсэлтийг Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн 1 дүгээр хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн тул 2023 оны 12 сарын 28-ны өдрийн А дугаартай “Г******* эзэмших эрх олгох тухай" захирамжийн хавсралтын 6 дахь хэсгээр "С*******” ХХК-д "тэжээлийн ургамлын усалгаагүй тариалангийн" зориулалтаар 80000 м.кв газрыг олгохоор шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ гуравдагч этгээдэд г******* эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаr даргын маргаан бүхий захирамж нь Газрын тухай хуулийн 31.3 дахь заалтыг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй.

Тодруулбал, "С*******" ХХК-ийг г******* эзэмших тухай холбогдох хүсэлтээ гаргах үед тухайн г*******тай холбоотой ямар нэгэн маргаан байгаагүй бөгөөд тус газрыг өөр этгээд эзэмшиж, ашиглуулахаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаагүй. Мөн нэхэмжлэгчийн эзэмшиж байсан гэх 50076 метр квадрат г******* эзэмших эрхийг Баянзүрх дүүргийн Засаг дарга 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр А дугаартай “Г******* эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгох тухай" захирамж гарган хүчингүй болгосон байх ба энэхүү хүчин төгөлдөр захирамж гарснаас бүтэн 2 жилийн дараа Баянзүрх дүүргийн Засаг даргаас гуравдагч этгээдэд 80000 м.кв г******* эзэмших эрх олгох шийдвэр гаргасан байхад "бусдын эзэмшиж, ашиглаж байгаа г*******тай давхацсан" гэх тайлбар үндэслэлгүй болно.

Иймд "М*******-э******* сан” НҮТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.7.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч 2016 онд газраа сунгуулаад, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн байна. 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр сунгасан. Үүнээс 2 жилийн дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “С*******” ХХК газрыг эзэмшиж эхэлсэн. 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр буюу маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнөх 2 жилийг байхгүй болголоо гэж бодоход газрын эрхийг хүчингүй болгосноос хойш 2 жилийн хугацаанд тухайн г******* дээр очиж үзээгүй байгаа юм. Тийм байж одоо захиргааны байгууллагыг буруутгах эрх байхгүй.

Учир нь хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нь нотлох баримт устаж үгүй болохоос өмнө талууд маргаанаа үүсгээд, тэрэнтэй холбоотой мэтгэлцэх зарчмыг шүүхэд хэрэгжүүлнэ гэх утгатай. Гэтэл бүхэл бүтэн 2 жил байхгүй явчхаад өнөөдөр гуравдагч этгээдтэй маргаж болохгүй. 2021 онд Баянзүрх дүүргийн Г******* зохион байгуулалтын албанаас Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх рүү бичиг хүргүүлсэн байх бөгөөд тухайн бичигт ямар иргэн, хуулийн этгээдийг эзэмшиж байсан газрыг хүчингүй болгосныг дурдаад эдгээрээс гомдол гаргасан эсэхийг нь тодруулсан байдаг. Гэтэл ямар ч маргаан үүсээгүй байсан бөгөөд маргаан үүсгээгүй шалтгаан нь газраа ашигладаггүй байсантай холбоотой. Нэхэмжлэгч хүлэмжийн талаар ярьж байгаа бөгөөд маргаан бүхий г******* дээр тухайн хүлэмжүүдийн 2 нь устаад байхгүй болчихсон байдалтай байгаа. Түүнийгээ засварлаагүй байгаа. Миний хэлэх гээд байгаа зүйл бол Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь газрын дуудлага худалдааны үнийг төлөөгүй байсан бөгөөд төлсөн баримт хэргийн материалд байхгүй байгаа. Уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар газрын төлбөрийг дандаа хугацаа алдаж төлж байсан. Зарим жилд нь 2 жил төлөөгүй байж байгаад гэнэт бөөнд нь төлдөг байсан. Энэ хуулийн зохицуулалт бол газрын төлбөрийг төлөх гэдэг утгаараа биш цаг хугацаанд нь төлөх гэдэг утгаараа байгаа.

Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар газрыг 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй байгаа. Байгаа нотлох баримтуудын хүрээнд яривал 2017 оноос хойш 2021 оныг хүртэл бүхэл бүтэн 3, 4 жил тухайн газрыг ашиглаагүй байгаа. Тэгэхээр захиргааны байгууллага алдаа гаргаагүй гэж үзэж байна. Нотлох баримт гаргаж өгөхгүй байгаа шалтгааны хувьд тухайн нотлох баримтууд устсан байж болно. Учир нь бичгийн хэлбэрээс цахим хэлбэр лүү шилжих асар том шилжилтийн асуудал явж байгаа учраас тухайн нотлох баримтууд устах боломжтой. Миний хэлэх гээд байгаа зүйлийн хувьд А дугаартай захирамжийн хувьд ямар нэгэн асуудал байхгүй. “С*******” ХХК-ийн г******* эзэмших эрхийг авсан А дугаартай захирамжийн хувьд мөн ямар нэгэн асуудал байхгүй. Нэхэмжлэгч талаас тухайн газрыг давхцалтай байсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд г******* давхцалтай байсан талаар бүхэл бүтэн 2 жилийн хугацаанд ямар нэгэн баримт гарч ирээгүй. 2 жилийн хугацаанд маргаан үүсээгүй бол ямар ч энгийн хүн очоод тухайн газрыг эзэмших хүсэлт гаргаад эзэмших бүрэн боломжтой. Энэ бол ойлгомжтой асуудал. Бүхэл бүтэн 2, 3 жилийн дараа гэнэт гарч ирэнгүүтээ Г******* зохион байгуулалтын албанд гомдол гаргаад, Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаад урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзэж байгаа бол боломжгүй.

Хөөн хэлэлцэх хугацаа гомдол гаргаснаар сэргэдэггүй. Үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаантай бол 2 жилийн хугацаанд яагаад гомдол гаргаагүй талаараа шүүхээр тогтоолгоод, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гээд шаардах эрхээ сэргээлгэх хугацаа байсан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс тийм ажиллагаа явуулаагүй бөгөөд өнөөдөр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хангагдсан зүйл байхгүй. “С*******” ХХК нь дуудлага худалдаанд оролцохдоо дуудлага худалдааны мөнгийг буюу 37 сая төгрөгийг төлсөн байдаг. Одоогоор төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа эхлэх гээд явж байгаа. Тухайн үед ямар нэгэн зөрчил байгаагүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэрэгт “газрын эрх зүйн харилцааны хүрээнд үүссэн, г******* эзэмших эрхийг дуусгавар болгосон захиргааны актын үндэслэлд холбогдох” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

А.Нэхэмжлэгч “М*******-Э******* сан” төрийн бус байгууллагад г******* эзэмших эрх үүссэн, дуусгавар болсон үйл баримтын талаар:

            2.1.Нэхэмжлэгч “М*******-Э******* сан” төрийн бус байгууллага /цаашид “М******* э******* сан ТББ” гэх”/ Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Х нэртэй г*******т байрлах, төмс, хүнсний ногоо тарих зориулалттай 5 га газрыг эзэмших эрхийн гэрчилгээний нэрийг Г.Эас шилжүүлэн авах хүсэлтээ /ХХ-1-ийн 78 дахь тал/ болон иргэн Г.Эас мөн газрыг эзэмших эрхээ “М*******-Э******* сан” ТББ-д шилжүүлэх /гэрчилгээний нэр шилжүүлэх/ хүсэлтээ /ХХ-1-ийн 86 дахь тал/ тус тус Баянзүрх дүүргийн Газрын албанд хандаж, 2011 оны 02 дугаар сарын 11, 17-ны өдөр огноолон тус тус гаргасан байна.

            2.2.Мөн эдгээр хоёр этгээд нь хүсэлт гаргахдаа Г******* эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан байгаа бөгөөд уг гэрээний 2-т “... “М*******-Э******* сан” ТББ нийгэмд үйлчилдэг энэрлийн байгууллага учраас тухайн байгууллагын дотуур байранд хамрагдсан оюутан залуусын хэрэглэх төмс, хүнсний ногоо тарихаар хандивт өргөн тусалж байгаа болно” гэж заажээ. /ХХ-1-ийн 87 дахь тал/

            2.3.Дээрх баримтуудыг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 123 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хт байрлалтай 5 га газрыг “М*******-Э******* сан” ТББ-ын нэр дээр г******* эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлж шийдвэрлэн, 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 5 жилийн хугацаатай г******* эзэмших эрхийн гэрчилгээ олгон, 18-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд г******* эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна. /ХХ-1-ийн 92-97, 102 дахь тал/

            2.4.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А дугаар шийдвэрээр “М******* э******* сан” ТББ-ийн уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 10 жилээр сунгажээ./ХХ-1-ийн 72-75 дахь тал/

2.5.“М*******-Э******* сан” ТББ нь уг г******* дээрээ 2011 оноос 2018 оныг хүртэл задгай талбайд төмс, 3 хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль тариалсан гэж тайлбарлаж байгаа ба энэ үйл баримт нь нэхэмжлэгчийн нотлох баримтаар  гаргаж өгсөн төмс тариалж болон хурааж байгаа болон хүлэмжийн фото зураг /ХХ-2-ийн 136-142 дахь тал/, гэрч Е.Е, Х.Е, Ж.Дл нарын уг г******* төмс, өргөст хэмх, улаан лооль тарж байсан гэх мэдүүлэг, түүнчлэн шүүхийн ажиллагааны журмаар нотлох баримтаар гаргуулж авсан сансрын 2013, 2015, 2017 оны ортофото зурагт 3 хүлэмжийн болон төмсний талбай гэж үзэхээр хэсэг, 2019 оны зураг дээр 1 хүлэмжийн гэж үзэхээр хэсэг  харагдаж байгаа зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна. /ХХ-2-ын 223-232 дахь тал/.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэ тайлбар нотлох баримтыг няцаах баримт гаргаагүй болно.

2.6.Харин нэхэмжлэгч нь  2019 онд маргаан бүхий г******* дээрх 1 хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль тарьсан болох нь гэрч Ж.Длийн “би жил бүр ногоо тарихыг зааж өгдөг, 2019 онд хүлэмжид өргөст хэмх, помидор тарьсан” гэх агуулга бүхий мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан “... “М*******-Э******* сан” ТББ-ыг газраа 2019 оны 3 дугаар улирлаас ашиглаагүй гэж үзэж байгаа” гэх тайлбараар давхар нотлогдлоо./Шүүх хуралдааны тэмдэглэлд/

            2.7.Харин шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “М*******-Э******* сан” ТББ-ыг газраа 2019 оны 3 дугаар улирлаас ашиглаагүй гэж үзэж байгаа” гэж тайлбарласан атлаа шүүхийн мэтгэлцээн дуусч, хариуцагчийн дүгнэлт хийсэн хэсэгтээ “хамгийн багадаа” газраа 2019 оны 3 дугаар улирлаас ашиглаагүй гэж үзсэн гэх тайлбар гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

2.8.Учир нь “хамгийн багадаа” гэх энэхүү тодорхойгүй үгийн утгыг шүүх нотлох баримтгүйгээр “үнэн” гэж дүгнэх боломжгүйн дээр шүүх мэтгэлцээний шат дууссаны дараа гаргасан тайлбарыг мэтгэлцээний зарчмаар явуулсан нотолгоо гэж үзэхгүй. 

2.9.Ингээд Баянзүрх дүүргийн Засаг даргаас 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 40.2,  60 дугаар зүйлийн 60.1, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 49 дүгээр зүйлийн 49.3.1-д заасан баримтлан 80 иргэн, аж ахуйн нэгжийн г******* эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дотор “М*******-Э******* сан” ТББ-ын г******* эзэмших эрхийн гэрчилгээ хамаарч хүчингүй болжээ. /ХХ-1-ийн 54-55 дахь тал/

2.10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “М*******-Э******* сан” ТББ-ын г******* эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон үндэслэлээ “нэхэмжлэгчийг газрын харилцаандаа 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг зөрчсөн гэж үзсэн” гэж тайлбарлалаа.

2.11.Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А дүгээр захирамжаа гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явуулбал зохих сонсох ажиллагааг хийгээгүй гэдэг нь тус Засаг даргаас “М*******-Э******* сан” ТББ-д хаяглан 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 13/745 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” гэх албан бичгийг үйлдсэн байгаа боловч уг мэдэгдлээ нэхэмжлэгчид хүргүүлсэн, гардуулсан талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “ийм баримт архивт хадгалагдаагүй” гэснээр нотлогдлоо. /ХХ-2-ын 3 дахь тал/

2.12.Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь ийнхүү сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлээгүйгээс гадна, мөн маргаан бүхий захиргааны акт болох  2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А дүгээр захирамжийг  нэхэмжлэгч “М*******-Э******* сан” ТББ-д гардуулаагүй, аливаа хэлбэрээр мэдэгдээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... ийм баримт архивт хадгалагдаагүй” гэх тайлбараар дахин нотлогдсон. /Шүүх хуралдааны тэмдэглэлд/

2.13.Нэгэнт хариуцагч 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А дүгээр захирамжаа нэхэмжлэгчид мэдэгдсэн гардуулсан баримт байхгүй тул “М*******-Э******* сан” ТББ-ыг уг актын талаар мэдсэн гэж үзэх боломжгүй тул нь түүний Нийслэлийн Засаг даргад хандсан 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 42 дугаартай албан бичигт “... 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар шаардсан” үеэс уг актыг мэдсэн гэж дүгнэх нь зүйтэй гэж шүүхээс үзэв. /ХХ-1-ийн 12-13 дахь тал/

2.14.Нэхэмжлэгч “М*******-Э******* сан” ТББ нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар газрын төлбөрийг төлсөн, илүү төлөлт нь 353,034 төгрөг байсан болох нь Газрын төлбөр тооцоо нийлсэн актад тусгайлан тэмдэглэснээр тогтоогдож байна. /ХХ-2-ын 4 дэх тал/

2.15.Одоо уг г******* дээр “М*******-Э******* сан” ТББ-ийн худаг байршиж байгаа болох нь шүүхийн үзлэг, сансрын ортофото болон кадастрын зураглалаар тус тус тогтоогдсон болно. /ХХ-1-ийн 228-236 дахь, ХХ-2-ын 223-233 дахь талууд/

Б.Гуравдагч этгээд “С*******” ХХК-д г******* эзэмших эрх үүссэн үйл баримтын талаар:

2.15.Гуравдагч этгээд “С*******” ХХК нь 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн г******* зохион байгуулалтын 1 дүгээр албанд хандаж шинээр г******* эзэмших өргөдөл гаргасан болох нь “Өргөдөл-гомдлын бүртгэл-хяналтын картаар тогтоогдсон. /ХХ-1-ийн 34 дэх тал/

2.16.“С*******” ХХК нь өргөдөлдөө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байршуулан төмс, хүнсний ногоо тарих зориулалтаар 8 га г******* эзэмших хүсэлт гаргажээ.

2.17.“С*******” ХХК нь уг өргөдөлдөө 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр үйлдсэн Эдлэн газрын тоо бүртгэлийн хуудас /ХХ-1-ийн 36 дахь тал/, “Н” ХХК-иар үйлдүүлсэн эргэлтийн цэгүүдийг нь г*******т бэхэлсэн нэгж талбарын зураг /ХХ-1-ийн 37 дахь тал/, “одоо байгаа” газрын байдал гэх хүлэмжүүдийн болон 2 хэсэг үл хөдлөх хөрөнгө болох барилгын, их хэмжээгээр ургуулсан модлог болон бутлаг ургамлын зэрэг нийт 8 ширхэг фото зураг /ХХ-1-ийн 44-47 дахь тал/, мөн төлөвлөж байгаа байдал гэх олон тооны хүлэмжүүдийн фото зургийг хавсаргасан байна. /ХХ-1-ийн 44-49 дэх тал/

2.18.Тус компанийн гарсан хүсэлт болон хүсэлтэд хавсаргасан дээр баримтыг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А дугаар захирамжаар “С*******” ХХК-д 8 га газрыг тэжээлийн ургамлын усалгаатай тариалангийн зориулалтаар г******* эзэмших эрх олгохоор шийдвэрлэсэн байна. /ХХ-1-ийн 50-51 дэх тал/

2.19.Шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Баянзүрх дүүргийн Засаг дарга уг шийдвэрээрээ “С*******” ХХК-д г******* эзэмшүүлсэн үндэслэлийг зарим үед “дуудлага худалдааны зарчмаар олгосон” гэж, зарим үед “төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар олгосон” гэж зөрүүтэй тайлбарласнаас үзвэл уг газрыг эзэмшүүлэх эрхийг хэрхэн, яаж олгосон болохоо нотолж чадаагүй гэж үзэх үндэслэл болсон.

2.20.Мөн түүнчлэн Баянзүрх дүүргийн Г******* зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний хавсралтаар баталсан “Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгох г*******” 2.4-ийн 4, 5, 6 болон 14-19 дэх заалтуудад Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Х нэртэй г*******т хөдөө аж ахуйн зориулалтаар 1,5-5 га, мод үржүүлгийн зориулалтаар 3-5 га газрыг эзэмшүүлэхээр төлөвлөсөн нь “С*******” ХХК-д эзэмшүүлсэн тэжээлийн ургамлын усалгаатай тариалангийн зориулалт бүхий 8 га г*******т хэрхэн хамаарч байгааг хариуцагч тайлбарласангүй. /ХХ-1-ийн 181, 193-199 дэх талууд/ 

2.21.Гуравдагч этгээдийн дээр дурдсан г******* эзэмшихээр гаргасан хүсэлтэд хавсаргасан фото зургаас үзвэл тус компани нь хүсэлт гаргасан г******* дээрээ хүлэмжүүд байгуулсан, одоо тариалалт хийдэг гэж ойлгогдохоор байгаа боловч шүүхийн үзлэгээр тус компани уг газрыг эзэмшиж эхэлснээс хойш ямар нэг үйл ажиллагаа явуулсан гэх ул мөр, үйл баримт тогтоогдоогүй. /Шүүхийн үзлэгийн тэмдэглэлд/

2.22.Өөрөөр хэлбэл, “С*******” ХХК 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А дугаар захирамжаар уг г*******т г******* эзэмшиж эхэлснээс хойш уг г******* дээрээ ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогдсон.

2.23.“С*******” ХХК нь газрыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмших эрх олж авсан гэж тайлбарласан ч, уг г*******т дуудлага худалдааны үнэ төлсөн хууль зүйн үндэслэлээ тайлбарлаагүй болно.

2.24.Мөн газрын кадастрын мэдээллийн санд байгаа зураглалаар “С*******” ХХК-д эзэмшүүлсэн 8 га г*******тай “М*******-Э******* сан” ТББ-ын эзэмшиж байгаа 5 га г******* бүхэлдээ давхцалтай гэдэг нь нотлогдсон зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:

А.Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А дүгээр захирамжийн “М*******-Э******* сан” ТББ-д холбогдох хэсгийн талаар:

3.1.Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “г******* төрийн хяналт, хамгаалалтад байх” зарчмыг, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү г******* эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх г******* эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ”[1] гэж, мөн зүйлийн 33.2-т “Энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу г******* эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд г******* эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна” гэж заажээ.

3.2.Хариуцагч нь маргаан бүхий актад дээрх хуулийн заалтуудыг баримталсан байгаа боловч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хуулийн эдгээр заалтыг баримталж “М*******-Э******* сан” ТББ-ын г******* эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон гэж тайлбарлаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх шаардлага үүсээгүй.

3.2.Харин хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд г******* эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд мөн зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, г******* эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн заалтуудыг баримталж нэхэмжлэгчийн г******* эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар тайлбарласан тул шүүх энэхүү үйл баримтад дүгнэлт хийх нь зүйтэй байна.

3.3.Тодруулбал, хариуцагч нь уг маргаан бүхий газрыг 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдөр анх Г.Э 0 дугаартай гэрчилгээ олгож /ХХ-1-ийн 80 дахь тал/, Иргэн, хуулийн этгээдэд г******* эзэмшүүлэх гэрээ байгуулахдаа газрыг дуудлага худалдаа явуулах зарчмаар эзэмшүүлсэн гэх баримт байхгүй, Г.Э дуудлага худалдааны үнэ төлүүлэх гэрээ байгуулаагүй, 2011 онд г******* эзэмших эрхийн гэрчилгээний нэрийг Г.Эас “М*******-Э******* сан” ТББ-д шилжүүлэхдээ өмнөх эзэмшигч Г.Э эрх, үүргийг газрыг эзэмших гэрчилгээний хамт шилжүүлж байгаа талаар ямар нэг тохиролцоо хийсэн баримт байхгүй байна.

3.4.Түүнчлэн Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтад 2023 оны 12 сарын 07 өдрийн хуулиар өөрчлөлт орохоос өмнө дүүргийн Засаг дарга г******* эзэмшүүлэх эрх олгох асуудлыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэж байсан байх бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргаас маргаан бүхий газрыг шинээр эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа явуулсан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна.

3.5.Аливаа эрх зүйн харилцаа нь нэгдүгээрт, хууль бусад хэм хэмжээний актад зааснаар үүсэх, хоёрдугаарт, хуулиар эрх олгосон эрх бүхий этгээдийн шийдвэр гарснаар үүсэх, гуравдугаарт талуудын гэрээ байгуулснаар үүсдэг эрх зүйн зарчим, зохицуулалттай.

3.5.Газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэх эрх зүйн харилцаа нь хуульд заасан журмын дагуу эхлээд дуудлага худалдаа явуулах, дуудлага худалдааны ялагчтай гэрээ байгуулснаар үүсэх анхдагч нөхцөл нь болох бөгөөд энэхүү ялагчтай гэрээ байгуулсан тохиолдолд л дуудлага худалдааны хүрээнд “дуудлага худалдааны үнэ” төлөх эрх, үүрэг үүсэх ёстой.

3.6.Иймд Баянзүрх дүүргийн Засаг дарга нь газрын дуудлага худалдаа явуулаагүй бол, дуудлага худалдаанд ялсан гэж үзэн Г.Э, эсхүл г******* эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлж авсан гэх “М*******-Э******* сан” ТББ-тай дуудлага худалдааны үнийг төлөх талаар үүрэг үүсгэсэн гэрээ байгуулаагүй бол тэдгээрээс дуудлага худалдааны үнийг төлөхийг шаардах эрх үүсэхгүй байх нь эрх зүйн зарчим юм.

3.7.Энэ шүүхийн дүгнэлт нь эрх зүйн харилцаа гэх эрх зүйн ойлголт, мөн эрх зүйн харилцаа үүссэнээр эрх, үүрэг үүсэх эрх зүйн зарчимд үндэслэж байгаа болно.

3.8.Эдгээрээс гадна Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Г******* эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бол орлого олсон гэж үзэж, орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцно” гэж заасан боловч энэ хэсгийг Улсын Их Хурлаас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмж оруулсан тул 2011 онд г******* эзэмших эрхийн гэрчилгээг Г.Эас шилжүүлж авсан “М*******-Э******* сан” ТББ-д хуулийн энэ заалтыг буцаан хэрэглэхгүй.

3.9.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно” гээд мөн зүйлийн 48.2.3-т “захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй” гэж, мөн зүйлийн 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж тус тус заажээ.

3.10.Захиргааны ерөнхий хуулийн энэ заалт нь захиргааны байгууллагын эдийн болон эдийн бус хөрөнгөд хамаарах харилцаан дахь шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа бөгөөд ийнхүү уг хугацааг Иргэний хуульд зааснаас Захиргааны ерөнхий хуульд өөрөөр заасан байгаа буюу “эерэг үйлчлэлтэй захиргааны актыг” дуудлага худалдааны үнэ төлөхийг шаардах, гэрээний үүргээ биелүүлээгүй гэж хүчингүй болгож болох байсан хугацаа нь 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс /Г.Э г******* эзэмшүүлсэн хугацаа/ хойш 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөр дууссан байна.

3.11.Иймд “М*******-Э******* сан” ТББ-г дуудлага худалдааны үнийг төлөөгүй гэх үндэслэлээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5-д заасныг баримталж г******* эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь хууль зүйн бүрэн үндэслэлгүй гэж үзлээ.

3.12.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “М*******-Э******* сан” ТББ-г газрын төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, гэрээний хугацаа хоцорч төлсөн нь г******* эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл гэж маргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

3.13.Тодруулбал, маргаан бүхий захиргааны акт болох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А дүгээр захирамжийг гарах үед нэхэмжлэгч “М*******-Э******* сан” ТББ нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар газрын төлбөрийг төлчихсөн, илүү төлөлт нь 353,034 төгрөг байсан болох нь Газрын төлбөр тооцоо нийлсэн актаар нотлогдсон ба хэрэв хариуцагчаас уг актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулсан бол энэ талаар мэдэх боломжтой байсан гэж үзлээ.

3.14.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “М*******-Э******* сан” ТББ-ыг газрын төлбөрөө гэрээнд заасан хугацааг хэрхэн, хэд хоногоор, хэзээ хоцроосон, дүүргийн Г******* зохион байгуулалтын албанаас уг газрын төлбөрийг төлөхийг сануулсан, шаардсан ажиллагаа явуулсан зэргээ нотолж чадаагүй учраас энэхүү маргаан бүхий актын “газрын төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн” гэх үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасанд нийцээгүй байна.

3.15.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “М*******-Э******* сан” ТББ-ыг газраа 2019 оны 3 дугаар улирлаас хойш зориулалтын дагуу ашиглаагүй 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлийг нотлогдоогүй гэж үзлээ.

3.16.Тухайлбал, дээр тогтоогдсоноор нэхэмжлэгч “М*******-Э******* сан” ТББ нь 2011-2018 он хүртэл газрыг бүрэн, зориулалтаар нь ашигласан, 2019 оны зун 1 хүлэмжээ ашиглан хүнсний ногоо тарьсан болох нь нотлох баримтаар нотлогдсон, хариуцагчаас нэхэмжлэгчийг газраа зориулалтаар нь ашиглаагүй хугацааг 2019 оны 3 дугаар улирлаас тоолсон гэдгээ зөвшөөрсөн зэргээр нэхэмжлэгч нь газрыг зориулалтаар нь ашиглаагүй хугацааг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцох шаардлагатай болох нь шүүхэд нотлогдож байна.

3.17.Энэ хугацаанаас “М*******-Э******* сан” ТББ-ын газраа ашиглаагүй гэх 2 жилийн хугацааг тоолоход уг хугацаа нь 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дуусах ёстой байхад уг хугацаа болоогүй байхад буюу 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга нь “газраа зориулалтаар нь 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзэж г******* эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь мөн хуульд нийцээгүй гэж үзлээ.

3.18.Түүнчлэн шүүх 2020 оноос хойш 2022 оныг дуустал дэлхий нийтийг хамарч үргэлжилсэн цар тахалыг нөхцөл байдал нь мөн газрыг зориулалтаар нь ашиглах, газрын төлбөр төлөхөд харгалзан үзэх давагдашгүй хүчин зүйл байсан гэж давхар үзсэн болно.

3.19.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр “М*******-Э******* сан” ТББ нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс хойш одоог хүртэл ашиглаагүй учраас маргаан бүхий акт үндэслэлтэй” гэж маргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

3.20.Учир нь шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, маргаан бүхий захиргааны актын гаргасан үндэслэлийг хянах эрх хэмжээтэй тул маргаан бүхий актыг гарсан хугацаанаас хойш газраа ашигласан эсэх, уг хугацааг ашиглаагүйд оруулан тооцож дүгнэлт хийх эрх хэмжээ шүүхэд байхгүй байна.

3.21.Дээрхээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж, мөн зүйлийн 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэжээ.

3.22.Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А дүгээр захирамжийг гарахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26. 27-д заасан журмыг зөрчин, сонсох ажиллагааг явуулаагүй, бодит байдлыг тогтоогоогүй, нэхэмжлэгч “М*******-Э******* сан” ТББ-ыг тайлбар, нотлох баримт гаргах, сонсох ажиллагаанд оролцох эрхийг хангаагүй байхдаа гарсан тул акт анхнаасаа хууль зөрчиж гарсан гэж үзэж, хүчингүй болгох үндэслэл болж байна.

3.23.Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж, мөн зүйлийн 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэж, мөн зүйлийн 43.8-д “Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй” гэж хуульчилсан байна.

3.24.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А дүгээр захирамжийг гарсны дараа уг шийдвэрээ “М******* э******* сан” ТББ-д мэдэгдэх ажиллагаа хийгээгүй болох нь “ийм баримт архивт хадгалагдаагүй” гэх тайлбараар нотлогдсон тул хариуцагч гаргасан актаа чиглэсэн этгээддээ мэдэгдээгүй хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байна.

3.25.Түүнчлэн Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “г******* эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга” гэж, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, г******* эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан байна.

3.26.Баянзүрх дүүргийн Засаг дарга дээрх актыг гаргаад, “М*******-Э******* сан” ТББ-д мэдэгдэх, тус байгууллагыг гомдол гаргах, шүүхэд мэдүүлэх эрхийг нь хангаагүй тул энэхүү захиргааны акт нь Монгол Улсын Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн олон заалтыг зөрчсөн болох нь ийнхүү нотлогдсон учраас нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А дүгээр захирамжийн “М*******-Э******* сан” ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Б.Маргаан бүхий захиргааны акт болох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А дугаар захирамжийн “С*******” ХХК-д холбогдох хэсгийн талаар:

3.27.Баянзүрх дүүргийн Засаг дарга нь “М*******-Э******* сан” ТББ-ын г******* эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг гаргасан атлаа уг шийдвэрээ чиглэсэн этгээдэд нь мэдэгдэж, түүний зохих этгээдэд хандаж гомдол гаргах, шүүхэд мэдүүлэх эрхийг нь хангаагүй атлаа тус байгууллагын эзэмшиж байсан 5 га г*******тай давхцуулан “С*******” ХХК-д 8 га газрыг эзэмшүүлжээ.

3.28.Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэж, мөн зүйлийн 46.2-т “Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна” гэжээ.

3.29.Иймд Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А дүгээр захирамжаа гаргаад, “М*******-Э******* сан” ТББ-д уг шийдвэрээ хуульд заасан журмаар мэдэгдээгүй болох нь нотлогдсон тул уг захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу хүчин төгөлдөр болсон гэж үзэх хугацааг “М*******-Э******* сан” ТББ-ын Нийслэлийн Засаг даргад 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 42 дугаартай албан бичгээр хандаж, “дүүргийн Засаг даргын 2021 оны А дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар шаардсан” хугацаанаас хүчин төгөлдөр болсон гэж шүүх үзсэн.

3.30.Эндээс дүгнэвэл Баянзүрх дүүргийн Засаг дарга нь “М*******-Э******* сан” ТББ-ын г******* эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрээ Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар хүчин төгөлдөр болоогүй байхад 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А дугаар захирамжийг гаргаж, “С*******” ХХК-д г******* эзэмшүүлсэн нь “М*******-Э******* сан” ТББ-ын г*******тай “газрыг давхардуулан эзэмшүүлсэн” гэж үзэх хууль зүйн үндэслэл боллоо.

3.31.Иймд нэхэмжлэгч “М*******-Э******* сан” ТББ нь өөрийн эзэмшиж байсан Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хт байрлах 5 га газрыг бусдад давхцуулан олгосон шийдвэрийг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй, уг актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн болох нь тогтоогдсон гэж дүгнэж байна.

3.32.Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь маргаан бүхий газрыг “С*******” ХХК-д эзэмшүүлэхдээ Г******* зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд хэрхэн туссан талаараа нотлоогүйн хамт, уг газрыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтын аль зарчмаар шийдвэрлэснээ ч мөн адил нотолж чадахгүй байна.

3.33.Тодруулбал, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1, 2 дугаар хавсралтаар тус тус “Г******* өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”, “Г******* эзэмшүүлэх, ашиглах төсөл сонгон шалгаруулах журам”-ыг баталсан байна.

3.34.Хэрэв Баянзүрх дүүргийн Засаг дарга нь газрыг дуудлага худалдааны журмаар эзэмшүүлсэн гэж байгаа бол “Г******* өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ыг баримталж, харин сонгон шалгаруулах журмаар олгосон гэж байгаа бол “Г******* эзэмшүүлэх, ашиглах төсөл сонгон шалгаруулах” журмыг баримталж, дуудлага худалдаа, эсхүл төсөл шалгаруулалтыг бодитоор явуулах ёстой.

3.35.Тухайлбал, “Г******* өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 4.3.1, 4.4, 7.1, 8.1, 9.7.5, 9.11, 10.1.1, 11.1, 11.2, 11.2.4, 11.3 12.1 дахь заалтуудын зохицуулалтаас үзвэл дуудлага худалдаа явагдсанаас хойш ажлын 3 хоногийн дотор дуудлага худалдааны ялагчтай Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулахаар, гэрээндээ дуудлага худалдаагаар худалдан авсан үнэ болон …, түүнийг төлөх хэлбэр, хугацааг заасан байхаар, ялагч дуудлага худалдаагаар худалдан авсан газрын үнийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор бүрэн төлөхөөр, уг хугацаанд бүрэн төлөөгүй тохиолдолд дуудлага худалдааг дахин явуулах, гэрээ байгуулах зэрэг олон ажиллагааг нарийн зохицуулж журамласан байна.

3.36.Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргаас “С*******” ХХК-иар дуудлага худалдааны анхны үнэ гэх төлбөрийг төлүүлснээс өөр “дуудлага худалдаа” гэх ажиллагаа явуулаагүй тул уг газрыг дуудлага худалдааны журмаар тус компанид эзэмшүүлсэн гэдэг нь нотлогдохгүй байна.

3.37.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаан дээр уг газрыг төсөл сонгон шалгаруулалтын журмаар олгосон гэж “өөрөөр нэмж тайлбарлаж”, ийм зөрүүтэй тайлбар гаргаж байгааг шүүхэд худал тайлбар гаргасан гэж үзэх үндэслэл болохын хамтаар, зөрүүтэй тайлбарыг шүүх үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй.

3.38.Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтаас гадна мөн зүйлийн 33.5-д “Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр г******* эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд, эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно” гэж, 35 дугаар зүйлийн 33.5.Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр г******* эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд, эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно” гэж тус тус заажээ.

3.39.“С*******” ХХК бөөний худалдаа, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг гэж хуулийн этгээдийн улсын бүртгэлд үйл ажиллагааныхаа чиглэлийг бүртгүүлсэн нь лавлагааг нотлогдож байгаа боловч мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг хоршоо статустай биш байгаа тул уг газрыг төсөл сонгон шалгаруулалтаар олгох хууль зүйн үндэслэлгүй байна. /ХХ-1-ийн 142 дахь тал/

3.40.Мөн хариуцагч нь “Г******* эзэмшүүлэх, ашиглах төсөл сонгон шалгаруулах журам”-ын 4.1, 5.1, Долоо, Найм, Ес дэх хэсэг, 10.1-д тус тус заасан дагуу төсөл шалгаруулалтыг нийтэд ил зарлах, төсөлд шалгарагчийн хөрөнгийн баталгаа, төлбөрийг чадвартайг нотлох, уг шалгаруулалтыг бодитой хийсэн байх, шалгарсан этгээдтэй гэрээ байгуулсан байх шаардлагуудыг тогтоосон.

3.41.Гэтэл гуравдагч этгээд “С*******” ХХК-ийн г******* эзэмших хүсэлтдээ хавсаргаж өгсөн “газрын одоогийн байдал” гэх зураг нь одоо байгаа газрын бодит байдлын зураг биш гэдэг нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон бөгөөд хариуцагчаас төсөл шалгаруулалтыг нийтэд зарлахгүйгээр, төсөлд сонгон шалгаруулалтад оролцогчид тавигдах шаардлагыг хангуулаагүй зэргээс үзвэл төсөл сонгон шалгаруулалтыг бодит байдалд явуулаагүй нь тогтоогдсон гэж үзэв.

3.42.Ийнхүү “М*******-Э******* сан” ТББ-ын эзэмшиж байсан Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хт байрлалтай газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо тус компанийг газрын маргаанаа шийдвэрлүүлэхээр дээд шатны албан тушаалтан болон шүүхэд мэдүүлэх эрхийг хангаагүй, маргааныг эцэслэн шийдвэрлүүлээгүй, түүнчлэн өөрийн гаргасан шийдвэрээ хууль заасан журмын дагуу “хүчин төгөлдөр болох” нөхцөлийг хангаагүй байхдаа, улмаар  уг газрыг “С*******” ХХК-д Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5-д заасныг зөрчин эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч “М*******-Э******* сан” ТББ-ын “маргаанаа хуульд заасан журмаар шийдвэрлүүлэх, газрыг шударгаар, хууль ёсоор эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол”-ыг хөндсөн гэж үзээд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А дугаар захирамжийн “С*******” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

4.2.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрчийн мэдүүлэг дангаар нотлох баримт болохгүй гэж мэтгэлцсэнийг шүүх хүлээн авахгүй.

4.3.Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.1-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж, мөн зүйлийн 31.2.-т “Нотлох баримт нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл, цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заасан.

4.4.Шүүх гэрчид Эрүүгийн хууль сануулж, гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд Ж.Длийн мэдүүлэг нь нэхэмжлэгчийн тайлбартай зөрөөгүй, хариуцагч үүнийг аливаа тайлбар болон нотлох баримтаар үгүйсгээгүй тул гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэг, заалтуудыг заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5, 38 дугаар зүйлийн 38.6, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.5, 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.8, 46 дугаар зүйлийн 46.1, 48 дугаар зүйлийн 48.2, 48.2.3, 48.3 дахь хэсэг, заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “М*******-Э******* сан” ТББ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А дүгээр захирамжийн “М*******-Э******* сан” ТББ-д холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А дугаар захирамжийн “С*******” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан шүүхийн энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор “М*******-Э******* сан” ТББ-ын Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А дугаар захирамжийн дагуу эзэмших 5 га газрын эзэмших эрх нь сэргэх үр дагавартай болохыг заасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “М*******-Э******* сан” ТББ-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг хураамжтай дүйцэх 70200 төгрөгийг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

 

 

 

 

 

[1] Энэ заалт нь Улсын Их Хурлын 2023 оны 12 сарын 07 өдрийн хуулиар батлагдсан.