| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2025/00209/И |
| Дугаар | 319/ШШ2025/00210 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 319/ШШ2025/00210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багт оршин суух, ******* овогт ******* ******* хүсэлттэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 319/2024/00209/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, О.******* өмгөөлөгч Д.Нямдорж нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:... 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү..... гэжээ.
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багийн иргэн ******* нь1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан. Шүүхэд өгсөн баримтуудыг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
О.******* хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан хүсэлт ирүүлсэн тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно
Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч ******* нь1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилчнаар ажиллаж болох нь Ховд аймгийн ЗДТГ-ын архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1990 оны 036 дугаар сарын 20-ны өдрийн 14 дүгээр тушаал, Сүхбаатарын зам нэгдлийн үйлдвэр бригадын 1985 оны 70 дугаар дансны хуулбарууд, 1987 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаартай Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын тушаалын хуулбарууд, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн үйлдвэр бригадын ажилчдын 1986-1987 онуудын цалингийн карт, Ховд аймгийн Дөргөн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Мөнхбатын албан бичгээр ирүүлсэн О.******* бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ, Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багийн даргын тодорхойлолт, 46 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 596755 дугаартай цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хугацаат цэргийн алба хаасны лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29/316 тоот албан бичгээр ирүүлсэн О.******* ХААТР 1, 7, 15, 21 маягтууд, гэрч Л.Рэнцэнгийн ... ******* бид хоёр нэг нутаг усны хүмүүс. Би *******өөс 2 насаар дүү хүн байгаа юм. ******* ямар нэгэн сургууль соёлд яваагүй. 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд ажиллаж байгаад цэрэгт татагдан явсангэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч О.******* 2025 оны 03 дугаар сарын 21- ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч ******* овогт ******* Батмөнхийг 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч О.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНТӨГС