| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2024/00803/И |
| Дугаар | 191/ШШ2025/03208 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 191/ШШ2025/03208
| 2025 оны 04 сарын 16 өдөр | Дугаар 191/ШШ2025/03208 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, ******* овогт ******* *******/РД: **************/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод байрлах, ******* ******* ******* ХХК/РД: *******/,
Хариуцагч: тоотод оршин суух, овогт /РД: / нарт холбогдох,
51,061,527 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.******* би 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, -д ажилд орсноос хойш тууштай 1 жил 8 сарын хугацаанд ажилласан бөгөөд 2023 оны 7 сарын 3-наас "******* *******" ХХК болсноос хойш 4 сарын хугацаанд "******* *******" ХХК ажилласан 2023 оны 10 сарын 26 нд Амгалан амаржихад төрсөн төрснөөс хойш жирэмсний дикрит ажлаас өгдөг гэж хүнэ******* сонсон авахаар судалтал миний ажилдаг " "н дикрит өгдөггүй болж таарсан. Тиймэ******* би өмгөөлөгчид хандаж, зөвлөгөө авахад " " нь хөдөлмөрийн хууль болон холбогдох хуулийг үл тоон ажилтныхаа эрхийг зөрчиж, хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөлөө биелүүлдэггүй болохийг тайлбарлаж өгсөн.
Хөдөлмөрийн гэрээний 1.4-д Сарын үндсэн хөлсний хэмжээ: 1.000.000 болон ажилласан жилэ******* хамаарч түүнэ******* дээш 1.5-д Төрийн хууль тогтоомжоор хамтын гэрээнд заасан нэмэгдэл хөлсний хэмжээ 1:30 минутын /1 хүнд суулгахад/ 5000 (таван мянга) төгрөгийн нэмэлт цалинтай мөн дээр нь урамшууллын цалинтай гэж заасан.
Цалин авахдаа 2021 оны 11 сарын 09-нөөс 2021 оны 12 сар дуустал хугацаанд Хаан банкны дансанд цалин гэж 1.500.000 төгрөг орсон. 2022 оныг дуустал Хаан банкны , хоёр дансанд нийт 12 сарын цалин гэж 8.995.000 төгрөг орсон. 2023 оны 10 сар хүртэл өөрийн Хаан банкны дансанд нийт 6 сарын цалин гэж 4.522.000 төгрөг орсон. 20 сарын үндсэн цалин 15.017.000 мянга төгрөгийн цалин орсон. 2023 оны 7 сарын 3наас "******* ******* ХХК болсноос хойш 4 сарын үндсэн цалин 4.470.000 мянга төгрөгийн цалин орсон. Гэтэл би 24.000.000 сая төгрөгийн үндсэн цалин авах ёстой байснаас 19.487.000 сая төгрөгийн цалин орсон ба 3.513.000 төгрөгийн цалин дутуу олгосон.
Иргэн М.******* миний зүгэ******* " "-д ажилд орсноос хойш 2021 онд 323 суулгасан 2022 онд 1627 суулгасан 2023 онд 1053 708 суулгасан нийт 3003 хүнд суулгасан бөгөөд Хөдөлмөрийн гэрээний 1.5 заасан нэмэлт цалин олгогдоогүй. 2021 онд 3.230.000 төгрөг, 2022 онд 16.270.000 төгрөг, 2023 онд 7.080.000 төгрөгийн цалин олгогдоогүй.
Иргэн М. ******* миний зүгэ******* 2023 оны 7 сарын 3наас ******* *******" ХХК болсноос хойш нийт 345 суулгасан 3.450.000 төгрөгийн цалин олгогдоогүй.
2021 оны 11 сараас 2022 оны 12 сарын 31 дуустал долоо хоногт 88 цаг, сард 256 цаг, жилд 3584 цаг ажилласан 14 сарын хугацаанд 1232 илүү цаг ажилласан, 2023 онд сард 212 цаг, 6 сард 1608 цаг ажилласан 6 сарын хугацаанд 264 илүү цаг ажилласан байна. Нийт 1496 илүү цаг ажилласан бөгөөд хөдөлмөрийн хуульд заасан нэмэгдэл хөлсийг огт олгож байгаагүй.
2023 оны 7 сарын Знаас "******* *******" ХХК болсноос хойш 2 сарын хугацаанд 88 илүү цаг ажилласан бөгөөд хөдөлмөрийн хуульд заасан нэмэгдэл хөлсийг огт олгож байгаагүй.
2021 оны 11 сар Их эзэн Чингис хааны өдөр, Бүгд найрамдах улс тунхагласан өдөр, Үнд*******ний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргэ*******ний өдөр нийт 3 хоног амраагүй. 2022 онд Бурхан багш Их дүйчин өдөр, Үнд*******ний их баяр наадам, Их эзэн чингис хааны өдөр, Бүгд найрамдах улс тунхагласан өдөр, Үнд*******ний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргэ*******ний баярын өдөр нийт 9 хоног амраагүй. 2023 оны 7 сар хүртлэх хугацаанд Бурхан багш Их дүйчин өдөр, нийт 1 хоног амраагүй.
2 жилийн хугацаанд 13 хоног нь бүх нийтийн амралтаар амраагүй. 2021 онд 351,562 төгрөг, 2022 онд 1.054.687, 2023 117.187 төгрөг цалин олгогдоогүй.
2023 оны 7 сарын Знаас "******* ******* ХХК болсноос хойш бүх нийтийн Үнд*******ний их баяр наадам 5 хоног амралтаар амраагүй 585.963 төгрөг цалин олгогдоогүй.
Ажилласан 2 жилийн хугацаанд ээлжийн амралтыг биеэр эдэлж ээлжийн амралтын цалин авч байгаагүй. 2022 онд 720.000 төгрөг, 2023 онд 720.000 төгрөг ээлжийн амралтын цалин олгогдоогүй.
Нийгмийн даатгал 24 сарын хугацаанд төлөгдөөгүй.
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Хөдөлмөрийн гэрээний 1.4 зааснаас доогуур олгосон буюу дутуу олгосон цалин 3.513.000 (гурван сая таван зуун арван гурван мянга) төгрөг, хөдөлмөрийн гэрээний 1.5 заасан гэвч олгож байгаагүй мөнгө 26.580.000(хорин зургаан сая таван зуун наян мянга) төгрөг, 2 жилийн хугацаанд 1396 илүү цаг ажилласан 12.463.488 (Арван хоёр сая дөрвөн зуун жаран гурван мянга дөрвөн зуун наян найм) төгрөг, 2 жилийн хугацаанд бүх нийтийн амралтаар амраагүй 18 хоногийн нэмэлт хөлс 1.523.412(нэг сая таван зуун хорин гурван гурван мянга дөрвөн зуун арван хоёр) төгрөг, 2 жилийн ээлжийн амралтын цалин 2.160.000 (хоёр сая нэг зуун жаран мянга) төгрөг. Нийт:46.239.900 (дөчин зургаан сая хоёр зуун гучин есөн мянга есөн зуун) төгрөгийг Бямбаа овогтой аас гаргуулж төлөгдөөгүй нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү.
2. Хөдөлмөрийн гэрээний 1.5 заасан гэвч олгож байгаагүй мөнгө 3.450.000 (гурван сая дөрвөн зуун тавин мянга) төгрөг, 2 жилийн хугацаанд 88 илүү цаг ажилласан 785.664 (долоон зуун наян таван мянга зургаан зуун жаран дөрвөн) төгрөг, 2 жилийн хугацаанд бүх нийтийн амралтаар амраагүй 5 хоногийн нэмэлт хөлс 585.963 (таван зуун наян таван мянга есөн зуун жаран гурван) төгрөг Нийт:4.821.627 (дөрвөн сая найман зуун хорин нэгэн мянга зургаан зуун хорин долоон) төгрөгийг "******* ******* ХХК гаргуулж төлөгдөөгүй нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү. гэв.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид ажилтныхаа эрх, эрх чөлөөг хүндэтгэн дээдэлж хөдөлмөрийн дотоод журамж, хөдөлмөрийн гэрээнд заасан үнд*******лэл журмын дагуу өнөөдрийг хүртэл хугацаанд үйл ажиллагаагаа явуулж буй хуулийн этгээд юм. М.*******ыг 1 сарын хугацаанд өөрсдөө сурган авч ажилд авах санал тавихад Би тантай хамт ажиллах болсондоо баяртай байна. Хичээж ажиллах болно. Мөн би нийгмийн даатгал хувиараа төлдөг учир давхардуулж төлмөөргүй байна. Та энэ асуудлыг шийдээд өгөөч хэмээн хэлсэн учир бид шууд цалинг нь олгож байсан.
Мөн М.******* нь үндсэн цалингаасаа урьдчилан бэлэн мөнгөөр авч байснаа огт дурдаагүй байгаад гомдолтой байна.
Иймд тус нэхэмжлэлийг огт хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагч ******* ******* ******* ХХК болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас хуульд заасан эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзвэл нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй. Нэхэмжлэл гаргах явцдаа Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид захирагдаж, нэхэмжлэлийн үнд*******лэлээ заавал нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага нотлогддоггүй. Хэдэн цаг илүү ажилласан, хэрхэн яаж тооцсон, нийтийн амралтын өдөр ажилласан *******эх нь нотлогддоггүй. Ямар аргачлалаар яаж бодож тооцоолоод байгаа нь тодорхойгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан бүртгэлийн дэвтэр гээд нотлох баримтаар өгсөн байгаа. Гэхдээ ИХШХШТХ-ийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан үнд*******лэл журмын дагуу нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримт биш. Мөн илүү цагийн тооцооллыг хийгээд, илүү цаг ажилласан талаараа ажил олгогчид мэдэгдсэн зүйл байдаггүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 154.1-т зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл ажилтан, ажил олгогч аль аль нь биелүүлэх үүрэгтэй. Гэтэл М.******* нь ажил олгогчид хандаагүй, шууд дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах хороонд гомдол гаргасны дараа манайх мэдсэн. Манай зүгэ******* нэхэмжлэгчийг жирэмсэн учраас ажлын байрыг нь хадгалах үүрэгтэй. Өнөөдрийг хүртэл М.*******ыг ажлаас нь гаргасан, өөр ажилд шилжүүлсэн, *******вэл ямар нэг байдлаар эрх ашгийг нь хязгаарласан нэг ч албан бичиг гаргаагүй. Гэтэл шууд шүүхэд маргаан үүсгээд явсан. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татгалзах үнд*******лэл байхгүй бол иргэний хэрэг үүсгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулдаг. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.2-т зааснаар хөдөлмөрийн маргааны хөөн хэлэлцэх хугацааг 90 хоног байхаар заасан. Гэтэл 2021 оноос хойших асуудлаар маргаж байгаа нь уг заалтыг зөрчсөн байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуухад 2023 оны 10 сарын 16-ны өдөр хүртэл ажилласан гэж байна. Үүнэ******* эхлээд шүүхэд нэхэмжлэл гаргасан огноог хүртэл хөөгөөд үзэхээр 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөр 90 хоног нь дууссан. Энэ үнд*******лэлээр ярьж байгаа зүйлс нь нотлогдохгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаартай тэмдэглэл/шийдвэрийн хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, М.*******ын эзэмшлийн Хаан банк ХК-ийн дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганы хуулбар/1-р хавтас, хх-15-21, хх-23/, М.*******ын Хаан банк ХК-ийн дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганы хуулбар/1-р хавтас, хх-22, хх-24-43/,
хариуцагчийн баримтаар гаргасан, ******* ******* ******* ХХК-ийн дугаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ******* ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам,
нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн ******* ******* ******* ХХК-ийн дүрмийн хуулбар, Артист -ы 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх Бүртгэлийн дэвтэр, Артист -ы 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх Бүртгэлийн дэвтэр, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэлийг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М.******* хариуцагч Б.д холбогдуулан нийт 46,239,900/дөчин зургаан сая хоёр зуун гучин есөн мянга есөн зуу/ төгрөг гаргуулах тухай, төлөгдөөгүй нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай, хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан нийт 4,821,627/дөрвөн сая найман зуун хорин нэгэн мянга зургаан зуун хорин долоо/ төгрөг гаргуулах тухай, төлөгдөөгүй нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* ******* ******* ХХК нь хөдөлмөрийн маргааны хөөн хэлэлцэх хугацааг 90 хоног байхаар заасан, гэтэл 2021 оноос хойших асуудлаар маргаж байгаа нь уг заалтыг зөрчсөн байна гэж маргасан.
Хариуцагч Б. нь бид шууд цалинг нь олгож байсан, нэхэмжлэлийг огт хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Шүүх дор дурдсан үнд*******лэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үнд*******лэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Б.тай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.
2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээнд нэг тал ******* Артист Салон г*******эн байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* Артист Салон гэдэг Б.ын ажлын газрын нэр гэж тайлбарлаж байх ба нэхэмжлэгч нь хамтран хариуцагчаар Б.ыг татаж нэхэмжлэлийн үнд*******лэл, шаардлагаа тодруулсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх х*******эгт зааснаар Хөдөлмөрийн гэрээний нэг тал буюу ажил олгогчийг Б. гэж үзнэ.
Тус Хөдөлмөрийн гэрээний 1-ийн 1.1, 1.4-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид Сормуус ажлын байранд ажиллаж байсан байх ба сарын үндсэн цалин 1,000,000/нэг сая/ төгрөг байсан болох нь Хөдөлмөрийн гэрээний хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Зохигчид 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг байгуулах үед 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль дагаж мөрдөгдөж байсан байна.
Зохигчид 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 23 дугаар зүйлийн 23.1-т Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна., 23.2.1-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй;, 23.2.2-т энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай; гэж заасан.
Зохигчид 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.2 дахь заалтад нийцжээ.
2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдсөн байх ба Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар Хөдөлмөрийн тухай хууль/Шинэчилсэн найруулга/ батлагдахаас өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг талуудын харилцан тохиролцсон хугацаагаар дагаж мөрдөнө.
Хөдөлмөрийн тухай хууль/Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байна.
Зохигчид 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулаагүй байна.
2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ******* ******* ******* ХХК үүсгэн байгуулагдсан байх ба уг компани нь гоо сайхны үйлчилгээ, хэвлэлийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь ******* Артист Салоныг хариуцагчаар татсан байх ба ******* Артист Салоны эрх залгамжлагч нь ******* ******* ******* ХХК болох талаар зохигчид маргахгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь х*******эгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнд*******лэл, шаардлагыг тодруулан ******* Артист Салоны эрх залгамжлагч ******* ******* ******* ХХК-ийг хариуцагчаар татжээ.
******* ******* ******* ХХК-ийн үүсгэн байгуулагчдын нэг Б. болох нь ******* ******* ******* ХХК-ийн компанийн дүрэм, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь ******* ******* ******* ХХК-ийн Сормуус ажлын байранд ажилласан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргахгүй байна.
Түүнчлэн, зохигчид тус ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болох нь зохигчийн энэ талаарх тайлбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ. гэж заасан.
Зохигчид нэхэмжлэгч нь ******* ******* ******* ХХК-ийн Сормуус ажлын байранд ажиллаж, ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн талаар маргахгүй байх ба зохигчид хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь х*******эгт зааснаар М.*******, ******* ******* ******* ХХК нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч Т.аас 2021 оны 11 дүгээр сараас 2023 оны 6 дугаар сар хүртэлх дутуу олгосон гэх цалин хөлсөд 3,513,000/гурван сая таван зуун арван гурван мянга/, 2021 он, 2022 он, 2023 оны нэмэгдэл хөлс гэх 26,580,000/хорин зургаан сая таван зуун наян мянга/ төгрөг, 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх, 2023 оны 6 дугаар сарыг дуусталх илүү цагийн хөлс гэх 1,396 цаг илүү цаг ажилласан гэх 12,463,488/арван хоёр сая дөрвөн зуун жаран гурван мянга дөрвөн зуун наян найм/ төгрөг, 2021 он, 2022 он, 2023 оны 6 дугаар сар хүртэлх нийтээр амрах баярын өдөр ажилласан нэмэгдэл хөлс гэх 1,523,412/нэг сая таван зуун хорин гурван мянга дөрвөн зуун арван хоёр/ төгрөг, 2022 он, 2023 оны ээлжийн амралтын цалин гэх 2,160,000/хоёр сая нэг зуун жаран мянга/ төгрөг, нийт 46,239,900/дөчин зургаан сая хоёр зуун гучин есөн мянга есөн зуу/ төгрөг гаргуулах, мөн нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхээр шаардаж байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч Т.аас 2021 оны 11 дүгээр сараас 2023 оны 6 дугаар сар хүртэлх дутуу олгосон гэх цалин хөлс, 2021 он, 2022 он, 2023 оны нэмэгдэл хөлс, 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх, 2023 оны 6 дугаар сарыг дуусталх илүү цагийн хөлс, 2021 он, 2022 он, 2023 оны 6 дугаар сар хүртэлх нийтээр амрах баярын өдөр ажилласан гэх нэмэгдэл хөлс, 2022 он, 2023 оны ээлжийн амралтын цалин гэх цалин хөлс, нэмэгдлийг 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаргуулахаар нэхэмжилж, мөн нийгмийн даатгалын нөхөн төлүүлэхээр шаардсан болох нь Нэхэмжлэлийн үнд*******лэл, шаардлага тодруулж, хамтран хариуцагчаар татах тухай нэхэмжлэлээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 2023 оны 7 дугаар сарын нэмэгдэл хөлс гэх 3,450,000/гурван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 2/хоёр/ сарын хугацаанд 88/наян найм/ цаг илүү цаг ажилласан хөлс гэх 785,664/долоон зуун наян таван мянга зургаан зуун жаран дөрөв/ төгрөг, 2023 онд 5 хоног нийтээр амрах баярын өдөр амраагүй хөлс гэх 585,963/таван зуун наян таван мянга есөн зуун жаран гурав/ төгрөг, нийт 4,821,627/дөрвөн сая найман зуун хорин нэгэн мянга зургаан зуун хорин долоо/ төгрөг гаргуулах, мөн нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхээр шаарджээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 2023 оны 7 дугаар сарын нэмэгдэл хөлс, 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 2/хоёр/ сарын хугацаанд илүү цаг ажилласан хөлс, 2023 онд 5 хоног нийтээр амрах баярын өдөр амраагүй хөлсийг 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаргуулахаар нэхэмжилж, мөн нийгмийн даатгалын нөхөн төлүүлэхээр шаардсан болох нь Нэхэмжлэлийн үнд*******лэл, шаардлага тодруулж, хамтран хариуцагчаар татах тухай нэхэмжлэлээр тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй:, 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор. гэж заасан.
Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргааны талаар 2024 оны 01 дүгээр сард дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан болох нь дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тэмдэглэлийн/шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2021, 2022, 2023 оны цалин хөлсний талаар 2024 оны 01 дүгээр сард дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2 дахь заалтад заасан хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандан шийдвэрлүүлэх хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх х*******эгт зааснаар хариуцагчаас шаардаж байгаа цалин хөлсний тооцоог баримтаар нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч М.*******ын хариуцагч Б.д холбогдуулан гаргасан нийт 46,239,900/дөчин зургаан сая хоёр зуун гучин есөн мянга есөн зуу/ төгрөг гаргуулах, төлөгдөөгүй нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай, хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан нийт 4,821,627/дөрвөн сая найман зуун хорин нэгэн мянга зургаан зуун хорин долоо/ төгрөг гаргуулах, төлөгдөөгүй нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүрэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч М.*******ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 483,458 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгох үнд*******лэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч М.*******ын хариуцагч Б.д холбогдуулан гаргасан нийт 46,239,900/дөчин зургаан сая хоёр зуун гучин есөн мянга есөн зуу/ төгрөг гаргуулах, төлөгдөөгүй нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай, хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан нийт 4,821,627/дөрвөн сая найман зуун хорин нэгэн мянга зургаан зуун хорин долоо/ төгрөг гаргуулах, төлөгдөөгүй нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүрэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч М.*******ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 483,458 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаарзүйлийн 120.2 дахь х*******эгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ