| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/0250/Э |
| Дугаар | 299 |
| Огноо | 2018-03-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Уянга, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 299
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Д.Уянга,
шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Б холбогдох эрүүгийн 1706 0042 20206 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19 оны 0 дүгээр сарын -ны өдөр аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Багануур дүүрэг, 03 дугаар хороо, Наран хороолол, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Ц.Б, /РД: /,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 07 дугаар 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 07 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах авто засварын газарт иргэн Т.У зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч Т.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 02-нд 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто засварын газар автомашинаа засуулах гэж очоод урьдчилгаа мөнгө 40.000 төгрөг өгч уг засварын хүмүүс архи авч ууцгаасан. Зарим нэг нь намайг зүс танидаг хүмүүс байсан. Тэгээд ууж байсан архинаас нь 2, 3 татсан. Улмаар хоорондоо ам муруйж яг хэн нь намайг цохисныг нь би мэдэхгүй байна. Араас тоосго юм уу, төмөр ч юм уу, хатуу эд зүйлээр миний толгой руу нэг удаа цохиж, би газарт ухаан балартан унасан. Хамар ясны хугарал гэмтэл яаж учирсан талаар мэдэхгүй байна. Нэгдүгээр эмнэлэгт хэвтэж хамар, нүдний ухархай хоёртоо хагалгаа хийлгэх гэж байгаа...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-15 дугаар хуудас/,
Гэрч Ч.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Отгонбаатар, Батсайхан, Ууганбаяр гурав архи уусан, би огт уугаагүй. Тэгээд байж байтал Отгонбаатарын үүдэн шүдийг гараараа цохиж хугалсан Ууганбаяр. Би Ууганбаярыг салгаад граш руу оруулах гээд явтал араас нь Батсайхан тоогсоор Ууганбаярын толгой руу цохисон. Толгойноос маш их цус гарсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 22 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн ¹8591 дүгнэлтэд “Т.У биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, цус хуралт, зулайн хуйханд шарх зүүн бугалга, шуу, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. …хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 26 дугаар хуудас/,
Хохирлын баримт /хэргийн 47-57 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 28 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 07 дугаар 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 07 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах авто засварын газарт иргэн Т.У зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Ц.Б прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Ц.Б холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Ц.Б эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хохирогч нь хэргийн 48-57 дугаар хуудсанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигаас учирсан хохирлын баримтаа ирүүлсэн бөгөөд шүүх нотлох баримтыг үнэлэн, Иргэний хуульд зааснаар Ц.Б 1.753.080 төгрөг гаргуулж хохирогч Т.У олгохоор шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.