Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 197/ШШ2025/05418

 

 

 

 

 

 

2025 05 02 197/ШШ2025/05418

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, MN tower, 12 давхар, ******* тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо, Ногоон чулуут 8 гудамж, ******* тоотод оршин суух, До******* Сү******* /РД:ЧБ86093064/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 669,216 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гэрэл Финанс ББСБ ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Манай компанид хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж 2021 оны 12 сарын 17-ны өдрийн ******* тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-г байгуулж, 2022 оны 03 сарын 07-ны өдөр 100,000 төгрөгийг, 2022 оны 04 сарын 04-ний өдөр 50,000 төгрөгийг 8,7%-ийн хүүтэй, 30 хоногийн хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээ болон Гэрэл аппликейшн"-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлээ төлөх үүргээ үл биелүүлсэн, компанийн зүгээс зээл, зээлийн хүүгээ төлөх шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлөлт хийгээгүй байгаа нь Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1 болон 3,2,2 дахь хэсэг, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан үүргээ ноцтой зөрчиж байна. Иймээс 2024 оны 12 сарын 05-ны өдрийн байдлаар нэхэмжилсэн дүнг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу миний бие Доржхүү овогтой Сү******* нь зээлийн нийт дүн болох 669,216 төгрөгийг бүрэн төлөхөө хүлээн зөвшөөрч энэхүү зээлээ 4 сарын хугацаанд төлөхөөр талууд эвлэрэв. Уг төлбөрийг 2025 оны 05 сарын 30-ны өдөр 150,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 150,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 150,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 219,216 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.Сү*******т холбогдуулан 669,216 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Д.Сү******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 669,216 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 05 сарын 30-ны өдөр 150,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 150,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 150,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 219,216 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Д.Сү******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 669,216 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 05 сарын 30-ны өдөр 150,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 150,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 150,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 219,216 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,612 төгрөгөөс 10,306 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 10,306 төгрөг, улсын төсвийн данснаас 10,306 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Д.Сү******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР