| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/06043/И |
| Дугаар | 197/ШШ2025/05433 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 197/ШШ2025/05433
| 2025 05 02 | 197/ШШ2025/05433 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рашид харш хороолол, 2-р байр, В1 давхарт байрлах, ******* СӨХ /РД:*******/-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рашид харш хороолол, 1-р байр, ******* тоотод оршин суух, Өс******* Ан******* /РД:*******/-т холбогдох,
2,262,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батнасан, Ө.Ан*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө гэж, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.1-т дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх гэж, мөн зүйлийн 148.3 дахь хэсэгт Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй" гэж тус тус заасны дагуу "******* СӨХ-ны ашиглалт, засвар, үйлчилгээний зардал 2,262,200 төгрөгийг хариуцагч Ө.Ан*******аас гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй ******* СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батнасан, хариуцагч Ө.Ан******* /РД:*******/ нь нэхэмжлэлийн шаардлага дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардал 2,262,200 төгрөгийг хариуцагч Ө.Ан******* нь 2025 оны 5 сараас 2026 оны 4 сар хүртэл сар бүрийн сүүлийн өдөр 200,000 төгрөг, 2026 оны 5 сард 62,200 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцов гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч Ө.Ан*******т холбогдуулан 2,262,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч Ө.Ан******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,262,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 5 сараас 2026 оны 4 сар хүртэл сар бүрийн сүүлийн өдөр 200,000 төгрөг, 2026 оны 5 сард 62,200 төгрөгийг төлөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрч байна.
Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй хариуцагч Ө.Ан*******т холбогдох 2,262,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Ө.Ан******* нь нэхэмжлэлийн шаардлага 2,262,200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 5 дугаар сараас 2026 оны 4 дүгээр сарыг дуустал сар бүрийн сүүлийн өдөр 200,000 төгрөгийг, 2026 оны 5 дугаар сард 62,200 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* СӨХ-нд төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,145.20 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Ан*******аас 25,572.60 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* СӨХ-нд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ө.Ан******* сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын шатны журмаар болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР