| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 184/2024/10374/И |
| Дугаар | 197/ШШ2025/05437 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 197/ШШ2025/05437
2025 05 02 197/ШШ2025/05437
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5-р хороолол, 24-р байр, ******* оршин суух, Гэ******* Ня******* /РД:ЦВ65041873/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 43 дугаар хороо, Алтай-2, ******* оршин суух, Ба******* Ба******* /РД:*******/-д холбогдох,
4,602,635 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Ня******* миний бие орон сууц хөлслөх ба түрээслэх гэрээ ёсоор Сүхбаатар дүүрэг, 17-р хороо, 1-р хороолол, 30-р байр, 48 тоотыг 2023.04.01-ний өдрөөс 2024.12.01-ний өдөр хүртэл Б.Ба*******д хөлслүүлэхээр тохиролцож 2023.05.11-ний өдөр нотариатаар баталгаажуулж өгсөн. Гэвч 2023 оны 11 сарын дунд үеэс 12 сар, 2024.1 ба 2 сарын төлбөрөө төлөөгүйгээс гадна ус дулаан, цахилгаан, орон сууц СӨХ-ны мөнгөө өгөөгүй байна. Иймээс түрээс болон дараагийн түрээслэгчийг оруулахын тулд энэ бүх төлбөрийг өөрөөсөө гаргасан болно. Энэ бүх төлбөрийг гаргаж өгч тусална уу гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Ба******* Ба******* миний бие нь Г.Ня*******д 4,602,635 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 05 сарын 22-ны өдрөөс 2025 оны 12 сарын 22-ны өдрийг хүртэл сар бүрийн 22-ны өдөр 575,329.38 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ня******* нь хариуцагч Б.Ба*******д холбогдуулан 4,602,635 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Б.Ба******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,602,635 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 05 сарын 22-ны өдрөөс 2025 оны 12 сарын 22-ны өдрийг хүртэл сар бүрийн 22-ны өдөр 575,329.38 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Ба******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,602,635 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 05 сарын 22-ны өдрөөс 2025 оны 12 сарын 22-ны өдрийг хүртэл сар бүрийн 22-ны өдөр 575,329.38 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,582 төгрөгөөс 44,291 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 44,291 төгрөг, улсын төсвийн данснаас 44,291 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Ня*******д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Ба******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР