2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 193/ШШ2025/00276

 

2025 04 17 193/ШШ2025/00276

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******од байрлах ******* ХХК /РД:*******/

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,******* тоотод оршин суух, *******ы ******* /РД:*******

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1.469.876 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ХХК-тай ******* овогтой ******* нь цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 290.000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлснээс хойш зээлдэгч огт төлөлт хийгээгүй. Зээлийн хугацаа хэтэрсэн мөн нэмэгдүүлсэн хүү нэмэгдэж байгаа талаар тогтмол сануулж, мессеж бичсэн боловч зээлээ төлөх ямар ч сэдэлгүй улмаас 1030 хоногийн хугацаа хэтрэлттэйгээр Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргахаас өмнө зээлдэгчийг Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхэд хаягт оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосны дагуу 2 удаа эрэн сурвалжлуулсан. Эхний эрэн сурвалжлалт нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийг анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаад Налайх дүүргийн хаягт оршин суудаг гэсэн баримт ирүүлсний дагуу Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад оршин суудаггүй гээд дахин хэргийг хэрэгсэхгүй болгохоор нь дахин эрэн сурвалжлуулсан. 2 удаа зээлдэгчийг эрэн сурвалжлуулсан ажиллагааны зардал 140.400 төгрөг, зээлийн үндсэн үлдэгдэл 290.000 төгрөг, зээлийн үндсэн хүү 866.230 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 173.246 төгрөг нийтдээ 1.469.876 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч шаардлагаа нотлуулахаар зээлдэгчийн дансанд зээл шилжүүлсэн мөнгөн дүнгийн баримт, цахим зээлийн эрх нээх гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсээс Гэрэлфинанс ХХК-д хариуцагчийн хаягийг тодорхойлсон баримт зэргийг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ "Гэрэл Финанс ББСБ" ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Манай компанид хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж 2022 оны 01 сарын 06-ний өдрийн 122414 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ"-г байгуулж, 2022 оны 04 сарын 05-ний өдөр 290.000 төгрөгийг 8.7 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээ болон ""-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлээ төлөх үүргээ үл биелүүлсэн, компанийн зүгээс зээл, зээлийн хүүгээ төлөх шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлөлт хийгээгүй байгаа нь Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1 болон 3.2.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үүргээ ноцтой зөрчиж байна. Иймээс 2025 оны 01 сарын 29 байдлаар нэхэмжилсэн дүнг хариуцагчаас гаргуулна гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч Б.******* нь 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4 дэх хэсэгт заасан хугацаанд шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товийг хариуцагчид мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хэргийг нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Зохигчдын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр цахим зээлийн гэрээг байгуулсан бөгөөд гэрээгээр 290.000 төгрөгийг 8.7 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлэхээр харилцан тохиролцсон байна.

4.2. Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байх ба уг хэлцэл хүчин төгөлдөр байна.

4.3. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

4.3. Нэхэмжлэгч гэрээний зүйлийг худалдан авагчид нийлүүлсэн, хариуцагч нь төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй нь хэрэгт цугларсан бичгийн баримт, зохигчийн тайлбараар нотлогдсон тул зээлийн гэрээний үүрэгт 1.469.876 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

5. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 39.870 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 7591, 759 2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.*******аас 1.496.876 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 39.870 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 751[1] дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ