2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 193/ШШ2025/00277

 

2025 04 21 193/ШШ2025/00277

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *******,******* /РД:*******/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.*******

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******,******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******ийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Тус прокурорын газраас ******* аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******гийн ******* /*******/ регистрийн дугаартай иргэний буруутай үйлдлээс Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 4.219.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Тухайн ******* аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 00049 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч *******гийн ******* нь ******* аймгийн ******* тоотод оршин суудаггүй болох нь баг хорооны Засаг даргын албан бичиг, шүүхийн мэдэгдэх зэргээр тогтоогдсон байгаа учраас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг хүлээн авсан. Иймд Д.*******ийн буруутай үйлдлээс Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол хор уршгийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах ажлын хүрээнд түүнийг оршин байгаа газрыг олж тогтоох эрэн сурвалжлах шаардлагатай байх тул харьяалах шүүхэд нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэжээ.

 

2. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч *******,******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3. *******,******* нь Д.*******ийн төр, нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирол 4.219.000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн *******ийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь тус шүүхийн шүүгчийн дугаартай захирамжаар тогтоогдож байх тул шүүх хариуцагч Д.*******ийг эрэн сурвалжлах хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

 

4. Хариуцагчийг олж тогтооход ач холбогдол бүхий дараах баримтууд байна. Үүнд: овогт *******гийн ******* /РД:*******/. Хариуцагчийн хамгийн сүүлд оршин сууж байсан хаяг ******* аймгийн ******* тоот.

 

5. Дээрх баримтаас өөр Д.*******ийг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримт үгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар овогт *******гийн ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хя нан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар овогт *******гийн ******* /РД:*******/ эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг 

3. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ