| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 193/2025/00407/И |
| Дугаар | 193/ШШ2025/00279 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 193/ШШ2025/00279
2025 04 21 193/ШШ2025/00279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******,******* /РД:*******/
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд З.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *******,******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З.*******ыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Иргэний хэрэгт хариуцагчаар зохих этгээд болох *******ын ******* /*******/ регистрийн дугаартай этгээдийн буруутай үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол хор уршигт 1,306,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 онд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг шүүх хүлээж аваад ******* дугаартай шүүгчийн захирамжаар *******ын ******* нь нэхэмжлэлд дурдсан буюу *******,,од оршин суух хаягт оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын албан бичиг, шүүхийн мэдэгдэх зэргээр тогтоогдсон гэж дүгнэж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн шийдвэрийг Прокурорын газар хүлээн аваад хариуцагчаар зохих этгээд болох З.*******ыг Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлд зааснаар эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан. Хүсэлтээ дэмжиж байна гэв.
2. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэргийг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч *******,******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. *******,******* нь З.*******ыг төр, нийтийн ашиг сонирхолд учруулсан хохиролд 1.306.500 төгрөгийг нөхөн төлүүлэхээр 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын *******ын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь тус шүүхийн шүүгчийн дугаартай захирамжаар тогтоогдож байх тул шүүх хариуцагч З.*******ыг эрэн сурвалжлах хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
4. Хариуцагчийг олж тогтооход ач холбогдол бүхий дараах баримтууд байна. Үүнд: *******ын ******* /РД:*******/. Хариуцагчийн хамгийн сүүлд оршин сууж байсан хаяг *******,.
5. Дээрх баримтаас өөр З.*******ыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримт үгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар *******ын ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар *******ын ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ