| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 193/2025/00408/И |
| Дугаар | 193/ШШ2025/00280 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 193/ШШ2025/00280
2025 04 21 193/ШШ2025/00280
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******,******* /РД:*******/
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мягмарнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *******,******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.*******ыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас иргэний хариуцагчаар тогтоолдвол зохих этгээд болох Л.******* ******* регистрийн дугаар бүхий этгээдээс түүний гэм буруутай үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол хор уршиг 426.644 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Иргэний хэргийн харьяалах шүүх болох Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэлийг Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хүлээн аваад ******* дугаартай шүүгчийн захирамжаар *******гийн ******* нь *******, оршин суух хаягтаа суудаггүй болох нь хорооны засаг даргын албан бичиг, шүүхийн мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдсон учир Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн шийдвэрийг прокуророос хүлээн аваад Иргэний хэрэг шинэ хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 115.1 дүгээр зүйлд зааснаар хариуцагч гийн *******ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан. Хүсэлтээ дэмжиж байна гэв.
2. Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэргийг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч *******,******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох гийн *******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. *******,******* нь гийн *******ыг төр, нийтийн ашиг сонирхолд учруулсан хохиролд 426.644 төгрөгийг нөхөн төлүүлэхээр 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчаар оролцвол зохих этгээд болох гийн *******ын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь тус шүүхийн шүүгчийн дугаартай захирамжаар тогтоогдож байх тул шүүх хариуцагч гийн *******ыг эрэн сурвалжлах хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
4. Хариуцагчийг олж тогтооход ач холбогдол бүхий дараах баримтууд байна. Үүнд: гийн ******* //. Хариуцагчийн хамгийн сүүлд оршин сууж байсан хаяг *******,.
5. Дээрх баримтаас өөр гийн *******ыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримт үгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар гийн ******* /РД:/-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар гийн ******* /РД:/-ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ