2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 193/ШШ2025/00292

 

2025           04              23                                 193/ШШ2025/00292

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******т байрлах, “*******” ХХК /РД:*******/

 

Хариуцагч: *******,*******,*******, тоот хаягт оршин суух, гийн /РД:/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1.114.319 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон татгалзалдаа: ““Хариуцагч Ц. нэхэмжлэлийн шаардлага болох 1.114.319 төгрөгийг “*******” ХХК-ийн Хаан Банк дахь тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна

 Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Ц.ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.114.319 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч Ц. нэхэмжлэлийн шаардлага 1.114.319 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

 

Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн.530 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14.265 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, хариуцагч гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 14.265 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1.114.319 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн.530 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 14.265 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, хариуцагч Ц.аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 14.265 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                     З.ГАНЧИМЭГ