2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 193/ШШ2025/00300

 

2025 04 24 193/ШШ2025/00300

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******т байрлах, ******* ХХК /РД:*******/

 

Хариуцагч: *******,*******,, тоот хаягт оршин суух, ийн /РД:/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2.613.261,83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Г.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.613.261,83 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Г. надад холбогдох 2.613.261,83 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцлээ. Үүнд: Нэхэмжлэлийн нийм дүн болох 2.613.261,83 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 413.261,83 төгрөг, 2025 оны дугаар сарын 20-ны өдөр 440.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 440.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 440.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын-ны өдөр 440.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 440.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Үр дагаврыг ойлгосон гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Г.аас зээлийн гэрээний үүрэгт 2.613.261,83 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь 2.613.261,83 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 413.261,83 төгрөг, 2025 оны дугаар сарын 20-ны өдөр 440.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 440.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 440.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын-ны өдөр 440.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 440.000 төгрөгөөр төлж дуусгахаар эвлэрэн хэлэлцсэн байна.

 

Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж6.762,19 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 28.382 төгрөгийг улсын төсвөөс, 28.382 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Зохигч, түүний төлөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

 

Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.613.261,83 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 413.261,83 төгрөг, 2025 оны дугаар сарын 20-ны өдөр 440.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 440.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 440.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын-ны өдөр 440.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 440.000 төгрөгөөр төлж дуусгахаар харилцан эвлэрэн хэлэлцэж, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж6.762,19 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 28.382 төгрөгийг улсын төсвөөс, 28.382 төгрөгийг хариуцагчаас гаргуулан ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ