2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 193/ШШ2025/00301

 

2025 04 25 193/ШШ2025/00301

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

*******, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******т байрлах, ******* ХК /РД:*******/

 

Хариуцагч: ******* дүүрэг, *******,******* хаягт оршин суух, ын /РД:/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 20.101.677,97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Г.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20.101.677,97 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ХК-аас нэхэмжилсэн 20.101.677,97 төгрөгөөс нэхэмжлэгч 2.980.500 төгрөгөөс татгалзаж, үлдэх 17.121.177,9 төгрөгийг нийт 15 хувааж, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцлээ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Г.аас зээлийн гэрээний үүрэгт 20.101.677,97 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 2.980.500 төгрөгөөс татгалзаж, үлдэх 17.121.177,9 төгрөгийг хариуцагч нийт 15 хувааж, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөгөөр төлж дуусгахаар эвлэрэн хэлэлцсэн байна.

 

Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 258.458,39 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 129.229,195 төгрөгийг улсын төсвөөс, 129.229,195 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Зохигч, түүний төлөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

 

Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1. ******* ХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20.101.677,97 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч 2.980.500 төгрөгөөс татгалзаж, үлдэх 17.121.177,9 төгрөгийг хариуцагч нийт 15 хувааж, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1.141.412 төгрөгөөр төлж дуусгахаар харилцан эвлэрэн хэлэлцэж, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 258.458,39 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 129.229,195 төгрөгийг улсын төсвөөс, 129.229,195 төгрөгийг хариуцагчаас гаргуулан ******* ХК -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ