Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2025/00347

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2025/00347

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Уурхайчдын байрны 0 тоотод оршин суух Д.Саранцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Галуутын 0 тоотод оршин суух *******т холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Саранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* 2022 оны 06 сард Авдар баян дэлгүүрт худалдагчийн ажил хийж байхад хүнсний зүйл худалдан аваад, 150,000 төгрөг өгөөгүй. Гараар зарж байсан малгай, биеийн тамирын хослол, хөнжил аваад 90,000 төгрөг өгөөгүй. Удаа дараа нэхэхэд одоо өгнө гэж хэлдэг, сар бүр нэхэж байсан.Нийт 240,000 төгрөг гаргуулж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Дугаржав овогтой Алтанцэцэг нь Д.Саранцэцэгээс 240.000 төгрөгийн бараа авсан нь үнэн. 240.000  төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь 240.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг  шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Д.Саранцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Дугаржавын Алтанцэцэгт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 240,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлага болох 240,000 төгрөгийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,850 төгрөгөөс 3,925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 3,925 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ******* 3,925 төгрөгийг тус тус гаргуулж, ******* олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО