| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 123/2024/0024/З |
| Дугаар | 123/ШШ2025/0002 |
| Огноо | 2025-01-09 |
| Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 123/ШШ2025/0002
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар би *******ын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдох Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/109 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Төв аймаг, Баянчандмань сум, 3 дугаар баг, Хавцгайтад байрлах нэгж талбарын******* дугаартай, 150000 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлээгүй Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Төв аймгийн Засаг дарга******* тус шүүхэд ирүүлсэн 2025 оны 01 дүгэр сарын 08-ны өдрийн 01/17 дугаар албан бичигтээ: *******ын тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч ******* нь Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдуулсан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 21 өдрийн А/109 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Төв аймгийн Баянчандмань сумын 3-р баг Хавцгайтад байрлах нэгж талбарын******* дугаартай 150000 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, нэхэмжлэгч нь тус газартаа аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаа тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн ******* нь Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдуулан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/109 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Төв аймаг, Баянчандмань сум, 3 дугаар баг, Хавцгайтад байрлах нэгж талбарын******* дугаартай, 150000 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлээгүй Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар хэргийн оролцогч нарт тайлбарлахад, нэхэмжлэгч, хариуцагч нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан. Тухайн маргааны улмаас бусад этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байгаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дахь хэсэгт заасныг баримтлан *******ын нэхэмжлэлтэй Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/109 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Төв аймаг, Баянчандмань сум, 3 дугаар баг, Хавцгайтад байрлах нэгж талбарын******* дугаартай, 15 га буюу 150000 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлээгүй Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР